|
Видео

Шинэ мэдээ

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ

 

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Туушин" зочид буудлын хурлын танхимд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ.
 Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа "Дарангуйлал, түрэмгийлэл, улс төрийн явцуу зорилготой бүлгийг таслан зогсоох шаардлага бий болж байна. Тэд өөрсдийнхөө илэрхий авлигыг гавъяа мэтээр сурталчилж байна. Миний хувьд Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг хараад дуугүй сууж чадсангүй. Эх орон минь намайг дуудаж байна. Энэ шийдвэрийг хувь улстөрчийнхөө хүрээнд гаргасан” хэмээн тайлбарлалаа.
Мөн саяхан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэд хилийн хориг тавьсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл эл асуудалд "Манай эхнэр хүүхэдтэй холбоотой асуудал бол бодитой зүйл биш. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеэс л яригдаж байсан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гээд томоохон компанит ажил эхлүүлж байх шиг байна” гэх хариултыг өгсөн юм.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler