|
Видео

Шинэ мэдээ

Засгийн газрын шинэ бүтэц тодорхой боллоо

Засгийн газрын шинэ бүтэц тодорхой боллоо М.Ган

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод дөнгөж сая өргөн барилаа.Чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгожээ.

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн талаар танилцуулав. Ингэснээр чиг үүргээрээ нэгдэж буй яамны сайд нар албан тушаалгүй болох юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх нар сайдын сандлаас буух бололтой.

Мөн Тэргүүн шадар сайдын албан тушаалыг нэмэх гэнэ. Одоогоор Шадар сайдаар ажиллаж буй Д.Тэрбишдагвыг Тэргүүн шадар сайдаар томилж, харин өөр хүнийг Шадар сайдаар томилох аж. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler