![]() |
Видео
Шинэ мэдээ
Ц.Оюунгэрэл сайд яамаа авч үлдэхээр татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй үрж эхлэв
Засгийн
газрын бүтцийг өөрчлөх сургаар зарим сайд нар сандаралдаж эхлэв.
Хэдийгээр Ерөнхий сайд атгаж буй хөзрөө дэлгээгүй ч Эдийн засаг-Сангийн
яам, Зам тээвэр-Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүч-Уул уурхайн
яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал-Хөдөлмөрийн яам, Боловсрол,
шинжлэх ухаан- Соёл, спорт аялал жуучлалын яам зэрэг арван яамыг
нэгтгэхээр байгаа. Уг шийдвэрийн үрээр Шинэчлэлийн Засгийн газрын
цөөнгүй сайд эрх мэдэл, сандал суудлаасаа хөндийрөх нь тодорхой юм.
Тиймээс дээрх яамдын сайд нар албан тушаалдаа үлдэх сүүлийн аргуудыг
сүвэгчилж янз бүрийн пиар, ухуулга сурталчилгааг урд, өмнө нь
байгаагүйгээр орон даяар өрнүүлж эхлэв ээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд 12 нүүртэй өдөр тутмын сонины бүтэн дөрвөн нүүрийг Ц.Оюунгэрэл сайд аваад өөрийн яамны сурталчилгааг байршуулжээ. Сонины бүтэн нүүрэнд сурталчилгаа байршуулахад 500-800 мянган төгрөгийн үнэтэй. Хувийн компаниуд ч сониныдөрвөн нүүрийг авч чаддаггүй. Тэгвэл татвар төлөгч бидний мөнгөөр өөрсдийнхөө ажлыг сурталчилах нь төрийн яаманд юу ч биш байдаг бололтой. Дөрвөн нүүр дамнуулж сонинд нийтлүүлсэн өөрсдийнх нь хийсэн гээд байгаа ажлуудыг нь харвал энэ яам бий болоод цаашлаад Ц.Оюунгэрэл сайдын санаачилж хийсэн олигтой ажил ер харагдсангүй. Лениний музейг улсад хэл амтайгаар буцааж өгсөн. Батаарыг авчирснаас бусад нь шүү дээ.
Тухайлбал, НААДАМ- Монголын соёл, спорт, аялал жуулчлалын гол брэнд гэжээ.
Энэ нь наадмыг жуулчдад үзүүлж тэр хэрээр аялал жуулчлалаа тэлэх зорилготой гэж тайлбарлажээ. Гэтэл наадам бол хэдэн зуун жилээрээ Монголын үндэсний уламжлалт баяр болж ирсэн. Жилээс, жилд өргөн дэлгэр тэмдэглэж буй үйл явдал болохоос биш ССАЖ яам гарч ирээд Монгол наадмыг брэнд болгосон зүйл байхгүй. Ийм зүйл бичиж сонины зай талбайг дүүргэх хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу.

Цаашлаад Mongolia. Nomadic by Nature- Аялал жуулчлалын үндэсний уриа үг гэжээ. Уриа үг зохиосоноо хүртэл хийсэн ажил болгож сонины нүүр бөглөж байгаа нь үнэхээр ядмагхан харагдаж байгаа юм.
Тамирчдад цалин өгдөг болсон гэж ССАЖЯ өөрсдийгөө сурталчилжээ. Энэ бол цэвэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн ажил. Мөн манай тамирчид олон жилийн хөдөлмөрийн үр шимээрээ авсан шагнал. Түүнийг нь л төр урамшуулсан. Үүнийг соёлын яам санаачилсан юм шиг утга бүхий зүйлийг тайландаа тусгасан нь тамирчдад таалагдахгүй байна.
Мөн сонины бүтэн нэг нүүрэнд урлаг, спортод гаргасан уран бүтээлч, тамирчдын амжилтыг ярайтал нь бичсэн байна. Гэтэл энэ бол манай урлагийнхан болоод тамирчдын авъяас хөдөлмөрөөөрөө авсан нэр, төр шагнал билээ. Ингэж гаргасан амжилтыг энэ сонины тасархайтай, тасархайгүй хүмүүс мэддэг, баярладаг, бахархдаг хайр хүндлэлээ үзүүлдэг. Ийм зүйлд Ц.Оюунгэрэл сайд маань сонины нэг нүүрийг авч бичих ямар шаардлага байна вэ?.
Энэ мэтчилэн янз бүрийн компанид ажлыг Ц.Оюунгэрэл сайд маш эрчимтэй өрнүүлж байна. Ерөнхий сайдын гол зорилго бол Засгийн газрын бүтцийг оновчтой болгож, хэрэгцээгүй яамдыг цомхотгох. Гэтэл танхимд нь байгаа сайд нар сайдын суудалдаа үлдэх гэсэн өчүүхэн эрх ашгийн төлөө татвар төлөгчдийн мөнгийг ийм компанид ажилд зарцуулж байгаа нь үнэхээр зохимжгүй байна.
Т.Энхэлээ
24 tsag.mn