| |
Энэ өдрийн зурхай /2016.11.04/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 04. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 5. Сугар гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй, цагаан бар өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Таатай өдөр. Та ямар нэгэн зүйлийг маш гүнзгий мэдэх хэрэгтэй бол энэ өдөр түүнийгээ хийгээрэй. Хайр дурлалын асуудлууд ар араасаа гарч ирнэ. Хосуудын сэтгэл санааны байдал тогтворгүйжиж нэг нэгнээ гомдоох, хардах магадлалтай байна. Энэ үед ямар нэгэн муу үйлдэл хийх эсвэл муухай ааш гаргах хэрэггүй. Ганц бие хүмүүс сайн танихгүй хүнтэйгээ дотно харьцаанд орох хэрэггүй. Тэвчээргүй байдал муу үр дагавар авчирна. Гэр бүл салалт, татвар нэхэмжлэл, ав залгамжлах маргаан зэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь үр дүнтэй байх болно.
ҮХЭР (4/20-5/20)
Хайр дурлал, гэр бүлийн харилцаа, жирэмслэх, бүтээлч санаа бодлоо хэрэгжүүлэхэд таатай өдөр. Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй бүтэлгүйтнэ. Найз нөхөд эсвэл дотны хүмүүстэйгээ холбоотой ноцтой асуудлуудад бэлэн бай. Хайр дурлалын адал явдлаас зайлсхий. Хайр сэтгэлээ романтик байдлаар илэрхийлэх нь таныг олны доог тохууны бай болгон хувиргана. Долоо хоногийн эхнээс бий болсон хийж бүтээх шинж чанараар өөрөө өөрийгөө хуурсан байх ба, тэр нь хүлээж байгаагүй үр дүнд хүргэнэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Тал талаас нь эргэцүүлэх өдөр. Та өнөөдөр өөрийн хүсэл зорилго болоод гэр бүлийнхнийхээ төлөө гаргах шийдвэрийн дунд тээнэгэлзэж мэдэх юм. Хэдий ажил албан дээрээ амжилт гаргаж байгаа ч амьдралд нэг л зүйл дутагдаад байгаа мэт танд санагдана. Магадгүй та өөрийн төсөөлж байгаагаас ч илүү хязгаарлагдмал, нээлттэй бус хүн байхыг үгүйсгэх аргагүй. Өөрийгөө дорд үзэж, дутуу үнэлэхийн оронд өөрийн болон бусдын төлөө гэсэн сэтгэлээ тэнцүүлж сур. Амьдралдаа хэт их ачаалалтай ажилласны улмаас уур бухимдал, толгойн өвчтэй болж мэднэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эрчимтэй өдөр. Энэ бол сэтгэлийн хөдөлгөөнөө барихад хэцүү, хүчтэй мэдрэмжтэй өдөр байх болно. Сэтгэл хямруулсан тохиолдол, нөхцөл байдалтай эвлэрч суулгүй урсгал сөрөн тэмцэх хэрэгтэй. Дотроос чинь хүч чадал гадагшаа ундран гарах бөгөөд үүнийг бүтээлчээр ашиглавал тун үр өгөөжтэй байх болно. Энэ эрч хүчийг түрэмгий байдлаар хэрэглэх хүсэл ихээр төрөх тул болгоомжтой байж гольдролыг нь олох хэрэгтэй. Хувийн эд хөрөнгөө цоожтой саванд хадгалах нь хулгайчаас сэрэмжлэх арга байх болно. Их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явах хэрэггүй. Дээрэм хулгайд өртөх эрсдэл өндөр байна.
АРСЛАН (7/23-8/22)
Мэдрэмтгий өдөр. Хосуудын харилцаанд асуудал гарна. Магадгүй энэ бүхэн таны завгүй байгаагаас болсон байж мэднэ. Хэт их ажиллаж, ядаргаанд орох нь хайр дурлалын асуудалд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ талаар хостойгоо ярилцаж хайр дурлалын харилцаагаа сэргээх арга ол. Ганц бие хүмүүс анхныхаа болзоонд явах бөгөөд хэдийгээр тэр хүн танд маш их таалагдсан ч гэсэн түүний талаар маш сайн мэдэж авах хэрэгтэй. Бизнесийн хүрээнд санал болгосон бүх зүйлд итгэх гэсний хэрэггүй. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд өөрөө шийдвэр гарга. Ямар нэг хууль бус үйл ажиллагаа явагдаж магадгүй тул болгоомжтой байх хэрэгтэй.
ОХИН (8/23-9/22)
Сар таны нууцлаг ба ганцаардмал байдлын орд уруу нүүх ба энэ үед аливааг тайван, хөнгөнөөр хүлээж авахад тохиромжтой. Та байгалиас заяасан сэтгэл санааны онцлогоо хурцаар мэдрэх ба урьд нь тулгарч байгаагүй гүн өөрчлөлтийг мэдрэх бололтой. Хийморио сэргээхэд таатай өдөр. Цэцэг худалдаж авах буюу нарийн боовны мухлагаар орж, сэтгэл санаагаа зас. Та өөртөө амрах зөвшөөрөл өгөөрэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эерэг өдөр. Та хичээл зүтгэл гаргавал танд шан харамж харамгүй ирэх болно. Онцгой хүнээс тусламж авах бололтой. Албан тушаал ахих оролдлого амжилттай байх нь. Энэ ордны суралцагч, судлаач, мөн зохиолч нарын хувьд хийж буй зүйлээ дуусгах таатай үе тохиож байна. Аялалд явах, эсвэл ямар нэгэн сонирхолтой зүйл хийх хүсэл төрөх бөгөөд энэ нь таныг нэг хэвийн байдлаасаа гархад тусална.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Идэвхтэй өдөр. Завгүй өдөрт бэлэн байгаарай. Аливаа зүйлийг өөрт хялбархнаар барьж ав. Өөрийнхөө хаана яваагаа үргэлж ажиглаж бай. Хайр дурлал болон ажил хэргийн харилцааны аль нь бай та нээлттэй үнэнч шударга байх нь хамгийн чухал зүйл гэдгийг санаарай. Танд үр бүтээлтэйгээр аливаа ажлыг хийх чадвар байна. Үүнийгээ ашигла.
НУМ (11/22-12/21)
Адармаатай өдөр. Хамт ажилладаг хүмүүсийн нэг ажлын байран дээр таны талаар цуурхал тараагаад явж байвал бүү гайхаарай. Магадгүй үнэхээр тэдний нүдэнд тийм харагддаг ч юм билүү. Хариу авна гэж суухын оронд харин эсрэгээр нь энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлээр ханд. Хэрвээ тэд өөдгүй загнавал сэтгэл шархалж үлдэх хүмүүс нь өөрсдөө байх болно. Магадгүй тэд илүү дур зоргоороо аашилж ч мэдэх юм.
МАТАР (12/22-1/19)
Хувирамтгай өдөр.Нэг л түвшинд байгаа сэтгэл мэдрэмжээ өөрчлөхөд таатай. Мөн түүнчлэн энэ нь хайр сэтгэлийн харилцаа байж магадгүй.Энэ өдөр таны хүүхэд насны дурсамжийг сэргээсэн олон сайхан үйл явдал тохиох болно. Том хөрөнгийн зарлагыг хойшлуулах нь гол хүчин зүйл болох ба хэсэг хугацааны турш санхүүгийн байдал тогтворжино. Бага зэрэг удаан хүлээх нь илүү их мөнгө олоход зохистой.
ХУМХ (1/20-2/18)
Юунд мөнгө зарж байна, зарцуулалтандаа хяналт тавь. Эвдэрсэн бараагаа эргүүлээд худалдаа хийсэн газартаа авч оч. Техникийн гологдолтой холбоотой зарим нэг асуудал үүсч магадгүй. Багшлах, зохиол туурвих, хэвлүүлэхэд тохиромжтой ба ашигтай гэрээний санал орж ирнэ. Өдрийн ажлын дараагаар сэтгэл хангалуун үлд гэхдээ бүхнийг аажуу тайван хий. Амралтын өдрүүдээр юу хийхээ хайрттайгаа зөвшилц.
ЗАГАС (2/19-3/20)
Тааламжтай өдөр. Таны санааг зовоож байсан асуудал хяналтаас гарч, олон хоногийн турш таныг тайван бус байлгах болно. Яг одоо байгаа тэр мөчдөө л анхаарал тавьж тэжээллэг хоол унд идэж түүнээсээ эрч хүч ав. Таны хийж буй зүйлд танаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг сана. Гэр орноо засч тохижуулахыг маш ихээр хүсэх бөгөөд яг одоо энэ бүгдийг хийхэд хамгийн тохиромжтой үе. Өөртэйгөө зөрчилдөхөө больж, нөхцөл байдалтай зүгээр л эвлэр.