|
Видео

Шинэ мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн нийслэлийн Засаг даргын захирамжаар шинэчлэгдэн баталсан зөвлөлийн гишүүдийг танилцууллаа.

Зөвлөлийн хуралд оролцсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооноос иргэний нийгмийн байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажил болон Засаг даргын 2017 оны төсвийн төсөлд өгөх саналаа танилцуулсан. Мөн өмнө нь уг зөвлөлөөр хэлэлцэгдэж байсан ч хэрэгжээгүй болон цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдод танилцуулав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулах, газар худалдан авах боломжоор хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ашиглалтад оруулах барилгыг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд тэдний төлөөллийг оролцуулах зэрэг олон санал багтсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Эдгээр асуудлыг цаашдаа бодлогын хэмжээнд анхаарах ёстой. Тодорхой хуульд заасан журмын дагуу орон сууцны асуудлыг шийдвэрлэх болно. Мөн газар өмчлөлийн асуудал дээр анхааран ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдааны протоколыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь хүргүүлж ажиллах болно” хэмээн хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler