| |
Видео
Шинэ мэдээ
ОЛИМПТ АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТ 15-60 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
Бразил улсын Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан 31 дэх олимпийн наадамд манай улсын баг тамирчид амжилттай оролцож, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол паралимпийн тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.Олимпийн наадамд өндөр амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчдад Засгийн газраас тодорхой хэмжээний мөнгөн шагналыг олгодог. Тэгвэл уг мөнгөн урамшууллыг нь өнөөдөр тамирчид болоод дасгалжуулагч нарт олголоо.
Жүдо бөхийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая, дасгалжуулагчид нь 30 сая төгрөг, Боксийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг олгосон байна. Харин паралимпээс паурлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг, паралимпээс жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөгийг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулж өглөө.
Б.Сансар
olloo.mn