| |
Цахилгааны шөнийн тарифын 50 хувийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ
Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллолын айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих зорилгоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлдэг билээ.
Тэгвэл энэ хүрээнд цахилгааны шөнийн тарифыг өчигдрөөс эхлэн 50 хувь хөнгөлөхөөр болсон.
Тодруулбал, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны шөнийн ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах эрчим хүчний үнийн 50 хувийн хөнгөлөх юм. Энэхүү хөнгөлөлт таван сарын турш хэрэгжих бөгөөд 21:00-06:00 цагийн хооронд мөрдөгдөнө.
Тэгвэл айл өрхүүд энэхүү хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?
-Гэр хороололд амьдарч буй иргэд шөнийн тарифын хөнгөлөлтөө эдлэхийн тулд заавал өдөр шөнийн заалтыг харуулдаг электрон тоолууртай байх шаардлагатай. Хуучны энгийн тоолуурт ийм заалт байдаггүй.
-Та хоёр тарифтай тоолуур хэрэглэж байгаа эсэхээ хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж эсвэл хэрэглэгчийн кодоороо tog.mn сайт руу орж ямар мэдэх боломжтой.
-Электрон тоолуургүй айлууд оршин суугаа дүүргийнхээ УБЦТС-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж тоолуур тавиулах хүсэлтээ тавих боломжтой.
-Эсвэл тоолуур суурилуулах захиалгат үйлчилгээний 70047004 утсаар холбогдож болно.
-Хэрэглэгчдэд анхааруулахад Стандарт хэмжил зүйн үндэсний газраас тусгай зөвшөөрөлтэй тоолуур худалдан авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.