| |
Энэ өдрийн зурхай /2016.11.01/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр 1. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 2. Ангараг гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин гахай өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Эрч хүчээ алдаж болохгүй. Гэр бүлийхэнтэйгээ цагийг өнгөрөөх нь сонирхолтой мөн хөгжилтэй байх болно. Харин энэ үдэш хадмын талынхаа хүмүүстэй уулзахаас зайлсхий. Саад тотгор ойрхон байгааг анхаараарай. Таны ойр дотны хүн асуудалд орсноос болж та нуруундаа илүү ачаа үүрч болзошгүй. Зорьсондоо хүрэх хүсэл тэмүүлэл ихэснэ. Учир шалтгааныг нь сайн нягтлан бодож үзэлгүй зорьсондоо хүрэх гэж ухаангүй зүтгэх хэрэггүй шүү.
ҮХЭР (4/20-5/20)
Осолтой өдөр. Ямар ч томоохон төслөөс зайлсхий. Амлалт, гэрээслэлд бүү итгэ. Таны болгоомж, хашир зан өнөөдөр маш хэрэгтэй байна. Од эрхэсийн нөлөөгөөр сексийн амьдралдаа амжилт олно. Гэхдээ эрчүүд дурласан хүмүүс болгоомж, эрүүл ухаанаа гээдгийг санах ёстой. Таны сэтгэл гонсойж магадгүй. Хувь тавилан таны эсрэг байх хэдий ч та бүү бууж өг. Орой тийш шунал тачаал намжина. Ойр дотны аль эсвэл найз нөхөдтэй холбоотой асуудал үүснэ. Тэдний хэн нэгэн тусламж дэмжлэг авах аль эсвэл мөнгө зээлэхийг хүснэ. Сайхан сэтгэл гарга, танаас өөр хүн байхгүй тул туслах ёстой.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Шинэ ажил төрөл эхлэх болон ажил хэргийн түнштэй шинээр харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Таны амьдралын эрч хүч маш өндөр түвшинд байна. Дадаж сурсан зүйлдээ өөрөөр хандах, этгээд сонин үйлдэл гаргах, болчимгүй үг хэллэг хэрэглэх зэрэг нь бусдыг гайхшруулж, шүүмжлэлийн бай , ярианы гол сэдэв болж мэднэ. Тиймээс аль болох төлөв даруу байхыг хичээ. Таны тэвчээргүй, тогтворгүй зан шүүмж дагуулна. Од эрхэс таныг эхлээд бод, харин дараа нь ярь эсвэл хий хэмээн зөвлөж байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гярхай өдөр. Од гаригийн чухал үйл явдал өнөөдөр тохиох болно. Ажил мэргэжил ба бизнесийн ажил хэрэгт саатал ба бүтэлгүйтэл тулгарна. Хэдийгээр од гаригийн энерги нэг их хурц биш боловч энэ нь буцаж эргэх хөдөлгөөний энэ үеийн нөлөө илүү бүдгэрүүлсэн ба хязгаарлагдсан байх ёстой. Одоогийн амьдралын чиглэлээ эргэцүүлж үзээд та ирээдүйн зорилго ба зорилт чинь дутмаг гэдгийг илрүүлэх болно. Хэрэв тийм бол сэтгэл ханамж аз жаргалтай байхын тулд хэрэгтэй зүйлүүдээ жагсаан бичих цаг мөн.
АРСЛАН (7/23-8/22)
Бүтээлч өдөр. Та өнөөдөр ажлаа ямар ч саадгүйгээр хийж дуусгах болно. Чухал ажлаа хурдан дуусгаж, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүл. Таны танилын хүрээ маш өргөн бөгөөд энэ нь таныг гайхшруулах болно. Та үүний тусламжтайгаар богинохон хугацаанд ихийг амжуулах болно. Бизнесийн үйл ажиллагаа амжилттай байж, таны орлого огцом өснө. Ямар нэг том төлөвлөгөө эхлэхээсээ өмнө зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэж дуусга. Сайн төлөвлөгөө судалгааны ачаар таны бизнес амжилт олох болно.
ОХИН (8/23-9/22)
Архи, тамхинаас хол бай. Хэрвээ та ямар нэгэн чухал ажил хэргийн уулзалтанд оролцож байвал аль болох найрсаг байх нь зарим чухал асуудлыг шийдэж магадгүй. Тиймээс та өөрийн төрхөө өөрчлөн, товч тодорхой байх нь зөв. Таны дотны анд туслах ч энэ нь зарим талаар саад болж магад. Тиймээс түүнээс ямар нэгэн зүйл асуухаасаа өмнө сэтгэл зүрх нь аль талд байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Эрч хүч ердийнхөөсөө сул байна. Энэ нь ямар нэгэн өвчин ирж байгааг сэрэмжлүүлж магадгүй. Тиймээс та өөрийгөө элдэв өвчин эмгэгээс хамгаал. Эрт унтах нь энэ өдөр зайлшгүй хэрэгтэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Үр бүтээлтэй өдөр.Энэ өдөр өөдрөг үзэлтэй байх нь харьцангуй амархан байх болно. Дэг журамтай байх нь тогтвортой байдлыг үүсгэх болно. Таныг маш их ажил хүлээж байна. Гэвч та өөрийн энэ сайхан эрч хүчээ ашиглан хийх боломжтой бүх зүйлээ амжуулах болно. Та арга барилаа өөрчилөх тал дээр илүү анхаарал тавьж чадвал та санаснаас ч ихийг хийж бүтээх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Холимог өдөр.Элдэв янзын шүүмжээс болгоомжил. Бүх л ордуудад сул болон давуу талууд байдаг. Хэрэв та ямар нэг юмаа голох голомтгой байдлаа хянаж чадахгүй байгаа бол өөрөөсөө хол хөндий хүмүүсийн томоохон ширүүн эрсдэлд орох магадлалтай.Нөгөө талаас хэний ч хэлсэн үгийг хэтэрхий өөр дээрээ тусгаж хүлээн авах хэрэггүй.
НУМ (11/22-12/21)
Сүйрлийн өдөр. Нүүдэл суудал хийх үеэс таны одоогийн оршин суугаа хаяг хэрэгцээнээс хасагдана. Ямар ч шалтгаантай байсан нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлэхийг хичээ. Бизнесийн болон хувийн ажилдаа бүх цаг заваа зарцуулах авч та өнөөдөр гартаа атгаж байсан зүйлээ алдсан мэт сэтгэгдэлтэй үлдэх бололтой. Энэ гэнэтийн зүйл юунаас ч болсон бай оройхон тийшээ та гэр бүлийнхэнтэй хөгжилдөж, инээгээд сууж байх болно. Хайр дурлалын харилцаа танд маш чухал байдаг.
МАТАР (12/22-1/19)
Гунигтай өдөр. Таны сонирхол өөрчлөгдсөнөөр та зорилгоо өөрчилж, мэдлэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд дахин сурах сонголт хийнэ. Хэрвээ та хайр дурлалтай учрахыг хүсч байгаа бол найзын тань танилцуулсан хүн сэтгэлд тань нийцэх болно. Өнөөдөр оюун ухаан шаардсан ямар ч ажил маш уйтгартай санагдах бөгөөд та өнөөдөр ажлаа хийхийн оронд интернетээр судоку гэх мэт тоглоом тоглож өдрийг өнгөрөөх магадлалтай. Хосууд бие биедээ онцгой бэлэг барихыг хүсч аяллаар явах тасалбар захиална.
ХУМХ (1/20-2/18)
Төвөгтэй өдөр. Хайр дурлалтайгаа учрах агшинд амьдралын олон саад бэрхшээл өмнө чинь зурайх байх. Таны хувьд хүндхэн замыг туулах шаардлагатай болно. Та дур хүсэлд автан, хайр дурлалдаа шатаж байсан ч тэвчээр гаргаж хүлээх нь хамгийн зөв. Санхүүгийн байдал хүнд болж болзошгүй юм. Харин та хадмууддаа энэ тухай хэлж, тусламж хүсвэл танд туслахыг үгүйсгэхгүй. Хайр дурлалаасаа урвах явдал гарч, улмаар танд шаналал зовиурыг авчрах магадлалтай. Тиймээс ямар ч асуудал тулгарсан ч хэт хүндээр тусгаж авах хэрэггүй гэдгийг сануулъя.
ЗАГАС (2/19-3/20)
Эрсдэлтэй өдөр. Таны зан ааш өнөөдөр бага зэрэг ширүүн байх бололтой. Таныг удирдагч буд гариг далай ван гаригтай сөргөлдөх тул хүмүүстэй харьцахдаа шударга мөн бодлоготой байхыг сануулж байна. Хэрвээ шийдэхэд эргэлзээтэй байгаа бол таны зүрх сэтгэл юу хэлж буйг сонсохыг хичээ. Хайрттайгаа мөнгөтэй холбоотой асуудлаар маргалдахад хүрвэл та аль болох түрүүлж буулт хийхийг хичээ. Эс тэгвээс энэ асуудал мухардалд орж, та хоёрын харилцаанд ан цав үүсгэх болно. Хэн нэгэнд хувийн нууц асуудлаа дэлгэхээс сэргийл. Ямар нэг санамсаргүй байдлаар хэнд ч өөрийнхөө нууцыг задалж болохгүй гэдгийг анхаар.