|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2016.10.27/

Энэ өдрийн зурхай /2016.10.27/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 27. Бархасвадь гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар морь өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал:  Шороо

Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Тэвчээртэй өдөр. Үүрэг даалгавар таныг уйтгартай болгоно. Тиймээс та өөрийгөө урамтай болгохын тулд ердийн хийх ажилдаа шинэлэг зүйл нэмээрэй. Ганц бие хүмүүс танай оронд анх удаагаа ирж буй жуулчин зочинтой танилцан хайртай учрах боломж үүснэ. Та хэрвээ өөртөө амралт зугаалга төлөвлөж байсан бол сайхан зугаалаарай. Энэ өдөр мөнгө төсвөө хэмнэхэд хэцүү байна. Хэрвээ үнэхээр чамин тансаг зүйл харвал та үрэлгэн байна.


ҮХЭР (4/20-5/20)

Боломжит өдөр. Ажилд орох тал дээр хэт их бардамнах хэрэггүй. Энэ хорвоо та хэнийг мэддэг, хэнийг мэддэггүй вэ гэдэг дээр тулгуурладаг. Энэ нь таныг бусдад туслаад, эргүүлээд хариу авч чаддаг томоохон хэмжээний танилын хүрээтэй болох хэрэгтэй гэсэн далд утгыг агуулж байгаа юм. Харин өөрийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол хамгийн эхлээд мэргэжлийн хэмжээнд цахим хуудастай болох хэрэгтэй. Тэгж байж олон мянган хэрэглэгчдийг татаж чадна. Оюуны хөдөлмөр эрхэлж, мэдлэгээ сайжруулах нь амьдралдаа нэн тэргүүнд тавих зүйлсийн нэг яахын аргагүй мөн.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрсдэлтэй өдөр. Сансар огторгуй завгүй байх тул таны ч боломжууд нэмэгдэж, та урьдынхаасаа илүү их үдэшлэгт очно. Сэрэмжтэй бай, юмс үргэлж өөрчлөгдөж байдаг. Бизнесийн болон эдийн засгийн ямар ч асуудалд болгоомжтой ханд. Зарим нэг нь инфляцаас болж эрсдэлтэй бодол, алхам хийнэ. Энэ нь буруу гэдгийг бодит байдлаар хүлээж ав. Энэ нь найдвартай санагдсан ч мөнгөөрөө дэнчин тавих цаг биш бөгөөд та маш их алдагдалд орох гэж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэр орныг чинь тойрсон ивээл танд таашаал авчрах төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нам тайван байдал, цаг хугацаа, энерги зэрэг бүх боломжийг бүрдүүлж өгөж болно. Бодлогошрох дуртай таны хувьд хэд хэдэн төлөвлөгөөгөө ажил хэрэг болгохоор шийдэж урагш хөдлөхөд бэлд.


АРСЛАН (7/23-8/22)   

Шаардлага хангах өдөр. Өөрийн дотоод дуу хоолой зөн билгээ анхаарч сонсохгүй бол сонголтоо хийхдээ алдаж боломжийг өнгөрөөх вий. Тохиролцоонд хүрэхэд нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг эрэхэд таатай төдийгүй санасан хэрэг бүтнэ. Харин хэн нэгэн таныг хорлохоор зэхэж янз бүрийн явуулга хийх тул бусдын нөлөө ятгалганд бүү ороорой. Төрөлхийн бусдыг соронзон мэг татах чадвар өндөр байна. Хайр дурлал, ажил уран бүтээл аль нь ч байсан чин сэтгэлээсээ ханд. Хэнтэй ч бүү маргалд. Эхэлсэн ажлаа заавал дуусга.


ОХИН (8/23-9/22)

Ажлын өдөр барзгар байх төлөвтэй. Тогтвортой байдлаа хангахын тулд эхлээд эрүүл мэнддээ санаа тавь. Бүх зүйл байх ёстойгоороо л байна гэж бодох нь таны сэтгэлийг амраана. Энэ бүхнийг хийхэд хэцүү байж магадгүй, гэвч та дадлагажих хэрэгтэй, бясалгал хийх нь бүрэн амрах хамгийн сайн арга мөн. Тогтвортой байхыг хичээ, ингэснээрээ та буруу хүмүүсээс зайгаа авч чадна. Бүх насны хүмүүс нийгмийн ажилтай холбоотой урилга хүсэлтээр дарагдана. Энэ үе бол өөрийгөө нээн, бусдад туслах гайхалтай үе мөн.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Асуудалтай өдөр. Энэ өдөр тогтворгүй байна. Хэрвээ та нэн чухал зүйлийг хайгаагүй бол эд зүйл худалдан авах хэрэггүй. Чухал бус зүйлийг худалдан авснаар таны халаасанд том нүх үлдэх төлөвтэй. Гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж болзошгүй байна. Сохор болзоо таны итгэж байсан шиг азтай байж чадахгүй. Шинэ хайрын холбоог үүсгэх нь энэ өдөр од гаригийн нөлөөн дор хэцүү байна. Та өөртөө амрах, ажлаа хийх боломжийг гаргаж чадахгүй бололтой. Хайрт болон хүүхдийн шаардлага зовлонтой мэт санагдана. Нийтийн ажил танд үнэтэй тусах төлөвтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таагүй өдөр. Од эрхэс биеэ барьж бусдад уруу татагдахгүй байх, харилцаа холбоогоо хязгаарлахыг зөвлөж байна. Од эрхсийн байрлал болзошгүй санхүүгийн алдагдал эсвэл бие тавгүйтэх тухай сануулж байна. Эрсдэлтэй алхам хийх, үнэтэй худалдан авалт хийхийг хориглоно. Өөрийн боломжиндоо шүүмжлэлтэй хандахыг хичээж, шинэ нөхцөл байдалд дасан зохиц. Таны гаргасан хичээл зүтгэл, идэвхи чармайлтыг эргэн тойрны хүмүүсийн зүгээс зохих ёсоор үнэлнэ. Харин өнөөдөр амин чухал аливаа шийдвэр гаргахгүй байхыг од гаригс зөвлөж байна.


НУМ (11/22-12/21)

Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авснаар үр дүн нь төлсөн өртгөөс нь өндөр байна. Хайртдаа ямар нэгэн онцгой зүйл хийж, хайраа илэрхийл. Хэрвээ таны бие галбир санааг тань зовоож байвал гэртээ ойр биш чийрэгжүүлэх сургалтанд хамрагд. Эхэндээ бага зэрэг хэцүү байх хэдий ч үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Идэвхтэй биеийн хөдөлгөөн таныг ажлын ачааллаас гаргаж, тааламжгүй хүмүүстэй харьцахад сайн нөлөө үзүүлнэ.


МАТАР (12/22-1/19)

Сэтгэл догдлуулсан өдөр. Ихэнх нь үйл ажиллагаанаас дарамтыг мэдрэх болно. Гэсэн хэдий ч энэ нь үхэл болон уйтгар гуниг биш юм. Тайван уур амьсгал дийлэнх нь байна. Гэвч уцаар нь үр бүтээлтэй хэрэглэгдэнэ. Өөрийн амралтын төлөвлөгөөндөө олон төрлийн үүргийг нэмээрэй. Хэрвээ үүнийг хийж чадахгүй унавал асуудлуудыг босгох боломж байна.Үүнийг гүйцэтгэхдээ сэтгэлийн хөөрөл хэрэгтэй. Чиний гаднах удирдлагад тэтгэмж авах нөхцөл байдал гарч ирнэ. Мөн бусдын байдлыг хүндлэх нь чухал. Бусдаас итгэлтэй хариулт авах хэцүү байхаас гадна таныг буруугаар ойлгох боломж ч байна. Тиймээс хар, сонс, мэдэр, өөрийн зөвлөгөөгөө дага. Ингэвэл та бусад хүмүүсийн тусламжгүйгээр аливаа зүйлийн үнэ цэнийг сурах болно.


ХУМХ (1/20-2/18)

Азтай өдөр. Өнөөдөр аз таны талд байна. Асуудалтай зүйлүүд ч үнэхээр муу юм шиг санагдахгүй. Адал явдлыг эрэлхийлдэг зангаараа ямар ч нөхцөлд боломжийг олж харах бөгөөд эргэн тойрныхонтойгоо хөгжилтэй байна. Хэрвээ замд гарч, тодорхой хугацааг машинд өнгөрүүлэхээр бол найзыг дагуулж яв. Эсвэл дуртай хөгжмөө тавих нь зам хорооход тусална. Найз нөхөд хөршүүдтэйгээ холбоотой бай. Орой юу тохиох талаар мэднэ. Тогтсон хэв маягаасаа гарахаас эмээх хэрэггүй. Зарим гайхалтай хүмүүстэй уулзаж, туршлага олж авна.


ЗАГАС (2/19-3/20)

Сорьсон өдөр. Нөхцөл байдлаас шалтгаалан асуудлыг өөр өнцгөөс харна. Адилхан замаар асуудалтай тулгарч байгаа бол үр дүн ч адил байх бөгөөд үүнд сэтгэл дундуур байна. Аливааг томоор харж, амьдралынхаа зарим хэсэгт өөрийн тань буруу байсныг зоригтой хүлээн зөвшөөр. Ингэснээр чухал өөрчлөлтүүдийг хийх бөгөөд байнга тохиолддог асуудлуудыг нэг мөсөн шийдвэрлэж эхэлнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler