|
Видео

Шинэ мэдээ

15 кг мөнгөн ус тээвэрлэж явсан иргэдийг саатууллаа

15 кг мөнгөн ус тээвэрлэж явсан иргэдийг саатууллаа

 

Мөнгөн ус тээвэрлэж явсан иргэдийг илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Нарны хорооллын ...р байрны зогсоолд мөнгөн ус зарж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад, тус дүүргийн наймдугаар хороонд оршин суух 30 настай эрэгтэй Э, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 34 настай эмэгтэй Х, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 33 настай эрэгтэй Н, Баянгол дүүрэгт оршин суух 46 настай эрэгтэй Н нар "Nissan teana” автомашинаар 15кг мөнгөн ус тээвэрлэж явсаныг илрүүлэн шалгаж байна. Эд мөрийн баримтаар 100гр-ын хуванцар савтай 13ш буюу 15кг мөнгөн усыг хурааж, авчээ.

Б.Анир

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler