| |
Энэ өдрийн зурхай /2016.10.19/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 19. Буд гараг. Чөлөөт эх одтой, Гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Төмөр
Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Зориглох өдөр. Танд ямар нэг онцгой төлөвлөгөө эсвэл төсөл байгаа бол түүнийгээ өнөөдөр хэрэгжүүлээрэй. Бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхэд хялбар байна. Ажил хайж буй эсвэл олон хамтрагчтай болохыг хүссэн эсвэл гэрээт ажлаа нэмэгдүүлэхийг хүссэн хүмүүсд таатай өдөр. Ярилцлага, шалгаруулалтанд оролцвол нааштай хариу сонсоно.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдрийн хийх зүйлээ хуваарилахдаа хурц, сониуч ухаанаа ашиглах нь зүйтэй. Бичиг баримтаа цэгцлэх, бизнесийн онцгой үйл ажиллагаа явуулах эсвэл гэрийн даалгавраа хийхэд хялбар байх болно. Санхүүгийн байдал, асуудлаа бодит ба тодорхой чармайлтын үр дүнд зохицуулж чадах болно. Чанартай бараа хайж олох, үнийг нь наймаалцах бас нэгэн өдөр. Гэхдээ та том зүйл, цахилгаан бараа худалдан авахаас зайлсхий.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр шинэ танилуудтай болгоомжтой ханд. Урьдчилан таамаглах аргагүй үр дүнтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг үргэлж хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрийн боломжоо эрүүл саруул ухаанаар үнэлэх нь бүхий л хямралт нөхцөл байдал дахь хамгийн сайн зөвлөгч байна.
АРСЛАН (7/23-8/22)
Таатай өдөр. Өчигдрийн тав тухгүй байдал, түгшүүр энэ өдөр амархан арилна. Од эрхэс таны ойр дотны хүмүүсийн харилцаа холбоог гэрэлтүүлнэ. Та сэтгэл санаагаа цэвэрлэ. Хэдийгээр бага зэргийн гомдолтой байгаа ч таныг бусад хүмүүс хүлээн авахад бэлэн байна. Тиймээс сүүдэр дундаас ил гарахад таатай. Та шийдвэр гаргахдаа итгэлтэй бай, учир нь хайрт тань болон гэр бүлийн хүмүүс таныг дэмжиж туслахад бэлэн байна. Ажил дээрээ ч бусдаас тусламж гуйхдаа санаа зовох хэрэггүй. Харин ганц бие хүмүүс урьд нь хэзээч анзаарч байгаагүй нэгэнд анхаарлаа хандуулах бололтой.
ОХИН (8/23-9/22)
Сэтгэл санаа тань таныг хуурч магадгүй, энэ нь ялангуяа хайр дурлалтай холбоотой асуудал дээр илэрнэ. Үр хүүхэдтэй болохыг хүсч байгаа хүмүүст энэ нь бүтэхгүй мэт санагдах байх. Харин ийм юм болно гэж хүсээгүй хосууд гэнэтийн мэдээнд цочирдон, гайхшрах бололтой. Амьдралыг урьдаас тааварлах аргагүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таатай өдөр. Өөрийн нэр хүнд, байр сууриа дээшлүүлэх таатай өдөр. Таны хийж гүйцэтгэсэн ажлууд намтрыг баяжуулж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулна. Боломжууд таны өмнө гарч ирнэ. Нэр хүнд өсч магадгүй. Юу мэдэх вэ гэхээсээ илүү хэнийг таних вэ гэсэн асуултын хариуг хай. Хамтран ажиллагч таны төлөвлөгөөнд элсэн орно. Та өөрийн ачааллаа хэтрүүлэхийн оронд бусдад хуваарилан өгөх нь зөв. Энэ өдөр та мөнгө, хамтарсан өмч хөрөнгөө зохион байгуулж, хуваарилан өдрийг үр дүнтэй өнгөрөөж чадна. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй учрах магадлал өндөр байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Анхаарал болгоомжтой байх өдөр. Хэдийгээр та яаруу зан гаргах хандлагатай боловч өөртөө сахилга баттай ханд. Ингэснээр өөрийгөө цэнэж, таагүй үр дүнд хүрэхээс сэргийлж чадна. Аливаа чухал асуудлыг бүх зүйл тодорхой болтол шийдэлгүй орхи. Гэр бүлийн дотор мөнгө, санхүүтэй холбоотой асуудал үүсэх төлөвтэй. Та мөнгөө хэрхэн зарцуулж буйгаа ярихдаа тайван, тогтвортой хандаарай. Хайр сэтгэл танд ер бусын сэтгэгдэл төрүүлнэ. Та эрх чөлөө ба биеэ даасан байдлаа ихэд чухалчилна. Тиймээс та амрагийн тогтмол холбооны талаар энэ өдөр ярихыг хүсэхгүй.
НУМ (11/22-12/21)
Бодлогоширсон өдөр. Энэ цаг хугацааг сүүлийн үеийн ажил хэргээ дүгнэн цэгнэхдээ эсвэл өнгөрсөнд болсон дурсгалтай мөчүүдээ бодохдоо ашигла. Cap таны орд руу орох үед та нөхөрсөг, идэвхтэй болох болно. Амьдралд олон гайхалтай зүйлийг авчирдаг од эрхэсийн нөлөөгөөр та өөрийн санхүүгийн хэтийн төлөв, мөнгөн урсгал сайжирсныг харна. Шинээр мөнгө олох боломж тань нилээн найдвартай байна.
МАТАР (12/22-1/19)
Тогтворгүй өдөр. Өнөөдөр од эрхэсийн зүгээс нэлээд таагүй нөлөө үзүүлэх бөгөөд таныг ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайтар бодож, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Өнөөдөр жижиг сажиг алдаа эндэгдэл олон тохиолдох бололтой. Өөрийн яаруу, түрэмгий занг дарахын тулд дасгал хөдөлгөөн хийж аль болох идэвхтэй байхыг хичээ. Энэ нь таныг нэлээд хүлээцтэй тайван болоход туслах болно. Машин болон зарим нэг цахилгаан эд хэрэгсэл эвдрэх магадлал их байх боловч танд тэр бүхнийг засах хангалттай мөнгө төгрөг байхгүй байх бололтой.
ХУМХ (1/20-2/18)
Сайн өдөр. Урьд өмнөх алдаа болон санаа зовоох явдлаас болгоомжил. Өнөөдөр эмэгтэйчүүд хатуу шийдвэр гаргаж, үүрэг даалгавар биелүүлэхэд хүрнэ. Эрэгтэйчүүд баяртай хүнтэйгээ болзоонд явснаар тэдний амьдралын чадамж, сэтгэл санаа дээрдэх болно. Уран бүтээлийн эрч хүч нэмэгдэнэ. Ажлыг барьж аваад эхлүүлсэн л бол заавал гүйцээ. Ойр дотны найзууд тань хувийн харилцаанд оролцоно.Идэвхи өндөр сайн, мөнгө орлого ихэснэ, амьдрал чинь өөдрөг болно. Хүн болгон өөрийн байр суурийг эзэлж сурна. Худалдаа наймаа хийхэд тааламжтай. Эмэгтэйчүүдийг сонирхолтой уулзалт хүлээж байна. Хуучин холбоо сэргэх, шинэ хайр дурлал эхлэх магадлалтай. Эрэгтэйчүүд өрөө төлөх, дуусгаагүй ажлаа дуусгах шаардлагатай. Хайр дурлал, романтик болзоонд явахад тааламжтай өдөр.
ЗАГАС (2/19-3/20)
Хөдөлгөөнтэй өдөр. Уран бүтээлийн эрэл хайгуул хийх, шинэ мэдлэг эзэмших гар урлалд суралцахыг од эрхэс таашааж байна. Шинэ ажил эхлэх байраа сэлгэх эсвэл тохижуулахад таатай. Энэ өдөр зөн билэг найдвартай ажиллагааг хослуулан ажиллах хэрэгтэй. Таны бодол үнэн зөв ,цагаа олсон байх болно. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Хуулийн шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн асуудлынхаа талаар хамаатан садан эсвэл мэргэжлийн хүнээс зөвлөмж ав. Орой эерэг сэтгэлгээтэйгээр гэртээ ор.