| |
Видео
Шинэ мэдээ
“ЧИНГИС ХААН-УЛААНБААТАРЫН ЦОМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
Боксын олон улсын "Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ. Тэмцээнд ОХУ, Казахстан, Узбекистан, БНХАУ, ХБНГУ, Нигерийн боксчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байгаа аж. Манай улсаас дэлхийн армийн аварга Б.Чинзориг тэргүүтэй боксчин өрсөлдөнө. Харин "Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай болон ОУХМ Б.Түвшинбат нар тэмцээнийг өнжих юм.
"Улаанбаатар цом" тэмцээн нь 2000 оноос өмнө зохион байгуулж хэвшсэн олон улсын тэмцээн бөгөөд нийт 26 удаагийн тэмцээнийг Монголд явуулжээ. Монголын боксын холбоо оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн ач холбогдон өгч буй аж.
Тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно.