|
Видео

Шинэ мэдээ

ӨВДӨХӨӨСӨӨ ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛААЧ

ӨВДӨХӨӨСӨӨ ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛААЧ

 

Сүүлийн үед хэн нэгний эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт, сайн үйлсийн аян цахим ертөнцөд энгийн үзэгдэл боллоо. Тодруулбал, элэг солиулох хагалгаа, тархины xopт хавдар, бүдүүн гэдэсний архаг шархлаат үрэвслээр өвчилсөн тул халуун сэтгэлээ сунгаж тусална уу хэмээн хэн нэгний эмчилгээний зардалд зориулсан постууд олширсон. Тэр бүү хэл бага насны хүүхэд хүртэл хорт хадвар тусч, хэн нэгнээс тусламж гуйх болов. Хүнд өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Гэхдээ монголчууд хэлж ирдэггүй гэдэг ганцхан үгээр өөрсдийгөө хаацайлж, өдийг хүрлээ. Улс орон хөгжихийн хэрээр эмнэлгийн үйлчилгээ сайжирч байгаа энэ цагт "Төр л намайг эмчлэх ёстой. Төр миний эрүүл мэндийн төлөө юу ч хийхгүй байна” гэсэн жалга довны үзлээсээ салах цаг нэгэнт болжээ.
 
Иргэд энэ үзлээсээ салж чадахгүй байгаа нь ч учиртай. Манай улсын иргэдэд эрүүл мэндийн талаархи зөв ойлголт, мэдлэг мэдээлэл, боловсрол алга. Жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Тэгэхдээ ихэвчлэн өндөр настан, төрийн албан хаагч, ерөнхий боловсролын сурагчид урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Хувиараа бизнес эрхлэгчид оюутан, хувийн компанийн ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдана гэвэл үлгэрийн далай болно биз. Ядахад дарин дээр давс гэгчээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгаас эрүүл мэндийн хичээлийг хүртэл хасчихав. Ингээд хэлчихвэл улстай л холбоотой байна гэж бодож магадгүй. Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл мэндээ хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасан байдаг.
 
Гэтэл бид өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө өдөр бүр анхаарал хандуулдаг уу. Ядаж л эмийн сангаас эм авахаасаа өмнө өрхийнхөө эмчид үзүүлдэг үү, сардаа биш гэхэд жилд нэг удаа эмнэлэгт ханддаг уу гэдэг нь асуудалтай. Энэ байдал өнөөгийн нийгэмд нийтлэг болсон. Эмнэлэгт үзүүлэхгүй явж байгаад нэг удаа үзүүлэхэд "...өвчний эцсийн шат болсон байна, өвчин чинь хүндэрч, эрт үзүүлэхгүй яасан юм” гэдэг эмчийн хатуухан үгтэй тулгардаг. Ингээд л ниргэсэн хойно нь хашгирав гэдэг үлгэр эхэлж, хэн нэгнээс тусламж гуйж, хандивын тоглолт хийлгэнэ. Ер нь ингэх шаардлага банна уу. Эмнэлгийн эм тариа, ор хүрэлцэхгүй XX зуун ард хоцорч, иргэд нь өөрсдийн эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг, өөрийнхөө төлөө гүйдэг XXI зуун өрнөж байна.
 
Тиймээс өөрийнхөө төлөө өөрөө гүй. Захын эмнэлэгт дархлаажуулалтын вакциныг таваг хоол авч идэх мөнгөөр л хийдэг болчихож. Иргэний сайн дураар хийлгэх вакцины жагсаалт хүртэл гарсан байна билээ. Тухайлбал, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сэргийлэх Тарилгын Кабинетад сайн дурын дархлаажуулалт хийлгэх боломжтой. Тус эмнэлэгт, Сахуу татрангийн хоргүй сүү нэг тунг нь 3000, В вирүст хепатитын эсрэг вакцин 5000, Томуугийн болон Улаанбурхан /улаанбурхан-гахайн хавдар- улаанууд/ вакцин 10000, A вируст хепатитын эсрэг вакцин 28110 төгрөгийн үнэтэй хийж байх жишээтэй.
 
Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаад ганцхан вакцин хийлгэхэд дааж давшгүй мөнгө хэрэггүй нь. 3-28 мянган төгрөг байхад л хангалттай. Хэрвээ хүсэх л юм бол аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж манай улсад бүрэн байна. Харин бид хэнэггүй зангаа хаях л үлдэж. Улсын эмнэлгийн үйлчилгээ муу байдаг цаг аль хэдийнэ ард хоцорч. Тиймээс үндсэн хуульд заасан журамт үүргээ биелүүлэн сард нэг удаа ч болов эмнэлэгт хандаж, ядаж л 5000 төгрөгөөр нэг вакцин хийлгэчихэж бай. Өвчнөө эцсийн шатанд нь хүргэж хэн нэгнээс эмчилгээний зардал гуйж хэвтэхийн оронд эрүүл мэндээ хамгаалах, аливаа өвчнөөс урьдчидан сэргийлэх арга хэмжээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлбэл дээргүй юу. Одоо үед чинь өвчин хийсч биш хэлж ирдэг болсон гэдгийг дэлхий нийтээр баталж, эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьдаг болсон байна. Монголчууд мода хөөх дуртай хүмүүс дээ. XXI зууны эрүүл мэндийн модыг ч орхигдуулалгүй хөөе л дөө, бүгдээрээ.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler