|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2016.10.13/

Энэ өдрийн зурхай /2016.10.13/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 12. Бархасвадь гараг. Чөдөр одтой, есөн улаан мэнгэтэй шар луу өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Авахуй 
Суудал:    Ус

Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр та гадаадаас ирсэн түншүүдтэй танилцаж, ихээхэн хэмжээний мөнгөн хөрөнгө оруулалт авах магадлалтай байна. Энэ нь гоо сайхны салбар юмуу эртний эдлэл худалдаалдаг хүмүүст хамаарна. Сайн зохион байгуулагч удирдагч гэсэн итгэлээ бүү алдаарай. Санхүүгийн алдагдал орох магадлал өндөр байна. Мөн дэмий зүйлд мөнгө бүү үрээрэй. Албан тушаал нэг шатаар ахих боломж гарах бөгөөд энэ нь таны сайн ажилласны үр дүн байх болно. Харин найз нөхдөөсөө урвахгүй байхыг сануулж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан, тайван байлгаж хайрттайгаа харьцаагаа сайжруулах, хувийн амьдралдаа сэтгэлээ илэрхийлэхдээ илэн далангүй байх нь зүйтэй. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх нөхцөл байдал үүсэх эсвэл ямар нэгэн мэдээ ирнэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Иймээс хайртынхаа сэтгэл зовнисон асуудалд илүү анхааралтай ханд.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сансарын эрч хүчийг хувиргах, нууц нандин мэдлэг олж авах, ёс суртахуунаа ариусгах өдөр. Идэвхитэй үйл ажиллагаа явуулах, эрсдэлтэй алхам хийх, бусдад уруу татагдах, зугаа цэнгэл зэргээс хол бай. Таны эргэн тойронд тайван амгалан, ажигласан байдал ноёрхоно. Таны тусч өгөөмөр занг тань буруугаар ашиглах хүн ойрхон байгааг сана. Бусдыг уучлах, бэлэг өгөх, авах, хүсэлт биелүүлэхэд сайн. Оройг гэр бүл, дотны нөхөдтэйгөө өнгөрүүл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Тодорхойгүй өдөр. Тайлагдашгүй байдал энэ өдөр ажлыг тань удаашруулна. Замын түгжрэл, засвар бухимдал үүсгэнэ. Тиймээс та ууртай даргатайгаа уулзах хэрэгтэй бол гэрээсээ эрт гар. Аливаад ухаалаг, оновчтой бай. Хань тань таны ухаан, мэдрэмтгий занг хараад гайхна. Тэрээр таны үгийг дагахад бэлэн байна. Гэрээ хэлэлцээр амжилттай авчирна. Хэрвээ танд дахин хэлэлцэх зүйл байгаа бол энэ өдөр амжуул. Бусдаас зөвлөгөө ав. Жижиг зүйлийг ухаан бодолдоо өөрчилснөөр том өөрчлөлтийг авч чадна.


АРСЛАН (7/23-8/22)   

Хэлж буйгаа хянах хэрэгтэй. Аль болох эелдэг, дипломат бай. Гүн ухааны болон шашны цугларалт нь таны бодол сэтгэлийг өөрчлөх болно. Таны амьдралыг үзэх үзэл, тогтсон хэв маяг өөрчлөгдөх болно. Та бүхний зарим нь дэлхийд ноёрхож буй хэлийг сурахаар шийдэж магадгүй. Маш олон үйл явдалд оролц, жишээлбэл, хүмүүнлэгийн тусламж, клуб гэх мэт.


ОХИН (8/23-9/22)

Сэтгэл санааны өөрчлөлт тань ургуулан бодох чадварыг дарангуйлж болзошгүй. Ирээдүйн төлөвлөгөө зохио. Худал хуурмаг байдлаас залсхий, аливаа нөлөөнд өртөмтгий байх магадлалтай. Тиймээс бизнес болон чухал асуудлаа хойш тавьж, өнөөдрийг өөрийн таашаалд зориул. Гадагш гарч, музей театраар зугаал. Хүүхдүүдээ цэцэрлэгт хүрээлэнд аваач. Хайрлаж явдаг хүнтэйгээ байгалийн үзэсгэлэнт газраар явах нь тааламжтай. Сүнсний болон улс төрийн цугларалтын улмаас нийгмийн ажилд сайн дураараа оролцоход хүрэх байх. Та аль нэгэн байгууллага, хувь хүний төлөө бус, хүн төрөлхтний сайн сайхны төлөө тэмцэж байна гэдгээ нягтлан шалгаарай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Урам зоригтой өдөр. Энэ өдөр гараг эрхэсийн нөлөөлөл танд эерэг энергийг өгснөөр та анхаарлаа сайн төвлөрүүлж чадна. Таны захирах хүчний дор ямар ч зүйл боломжгүй байна гэж байхгүй. Бусдыг удирдах чадвар тань дээшилнэ. Таны урам зоригтой байдал, аливаа зүйлийг хийх гэсэн бүтээлч байдал тань танай хамт олныг уриална. Ингэснээр таны нэр хүнд өсөн нэмэгдэнэ. Олны анхаарлын төвд байх нь таны санааг огтхон ч зовоохгүй. Эелдэг зан тань харилцааг сайжруулах боловч шинэ хайрын асуудал, атаархал болон муу санаатнаас болгоомжлох хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сонирхолтой өдөр. Танд таатай өдөр ирж байна. Хувь тавилан ба гайхалтай зүйлүүд тохиох магадлалтай. Үйл хэргээ олон шинэлэг зүйлээр баяжуул. Эцэг эх болон даргатайгаа тааламжгүй харьцаа үүсгэж болзошгүй. Гэвч та ухаалаг байж чадвал хурцадмал байдал түргэн арилна. Та романтик сэтгэлгээнд автах боловч хайртыгаа ижил хүсэл сонирхолтой болгохын тулд идэвх зүтгэл гаргана. Таны хүүхдүүдийн хүмүүжилтэй холбоотой асуудал үүсч, бодолд автуулна. Та чухам юу таныг баяр жаргалтай болгох талаар эргэцүүлэн бод. Амьдралаас таашаал авч аж төр.


НУМ (11/22-12/21)

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Та дотоод сэтгэлийнхээ юу хэлж байгааг сонсож, муу ёр, зөн билэг юу зөгнөж байгааг анхааралтай ажиглана. Бүх юманд сэтгэлээсээ хандаж хэн нэгнийг буруутгаж, муу юм санан сэтгэлээ зовоох хэрэггүй. Хайр сэтгэлийн амьдралд уналт гарна. Хайртай хүнтэйгээ ойлголцолгүйгээс болж сэтгэлээр унана. Энэ асуудал удаан үргэлжлэхгүй. Гэхдээ эртний таалагддаг байсан хүнтэйгээ гэнэт уулзана. Энэ үед та сэтгэл хөдлөлөө нуухыг хичээгээрэй. Танд ашигтайгаар шийдэгдэх магадлалтай. Амьдралыг үзэх үзэл, ертөнцийг харах хандлагыг тань сорино.


МАТАР (12/22-1/19)

Тайтгаруулах өдөр. Энэ цаг нь амар амгаланд хүрэх мөн гэр бүлийн дотор анир чимээгүй байхад нөлөөлнө. Дэмжлэг болон тав тух хойшоо ухрах болно. Мөн дараагийн хэдэн өдрүүдэд аливаа зүйлсийг чимээгүйгээр авна. Гэвч магадгүй ажил мэргэжлийн талаарх асуудал болон гэр бүлийн амьдрал хоёрын хооронд мөргөлдөөн гарна. Энэ мэдрэмж нь чамайг доош унагаана. Үүнийг санах хэрэгтэй. Чи юуг ч хийж чадахгүй хаана ч энэ чухал биш гэдгийг санаарай. Санхүүгийн тусламж дэмжлэг тань гэр бүлийн энд чинь сайнаар нөлөөлнө.


ХУМХ (1/20-2/18)

Урам өгсөн өдөр. Өнөөдөр хүүрнэл зохиол, баримт материалаас хэрэгтэйгээ авах үнэхээр урамтай байна. Будлиулсан нөлөө зонхилох бөгөөд чухал бичиг баримтанд гарын үсэг зурах, заавар зөвлөгөө өгөх, зурвас мессеж өгч байгаа хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Биеийн эрч хүч тань сул байгаа тул та сульдаж мэднэ. Хэрвээ таны төвлөрөлт тийм ч сайн биш бол юмс буруугаар эргэж мэдэх юм. Бага зэрэг санхүүгийн асуудалд бэлэн бай. Таны хүссэн зүйлтэй тань холбоотой өр зээлтэй холбоотой ч юм уу. Хүүхэд эсвэл хайртай хүн тань таныг уйтгарлуулж мэдэх юм. Бусад хүмүүс таны тухай юу гэж боддогоо хэлэх тул тайван байж тэдний юу хэлэхийг сонс.


ЗАГАС (2/19-3/20)

Замбараагүй өдөр. Зав чөлөөгүй байх төдийгүй нөхцөл байдал таны таалалд үл нийцнэ. Бусдад асуулт тавихдаа болгоомжтой ханд. Энэ нь таны хүсэл зорилгод нийцгүй байдлыг авчирч болзошгүй. Сэтэл санаа хэт дарамттай санагдаж, уур хилэн дүрсхийн, түргэн зан гаргах хандлагатай. Аливаад яаран дүгнэлт хийхээс сэргийл. Хэрвээ та шинэ ажил хайж байгаа бол хуучин дарга, хамт олонтойгоо сайхан харилцаатай үлдэхийг хичээ. Учир нь тэдний тодорхойлолт танд тун удахгүй хэрэг болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler