|
Видео

Шинэ мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД БАЙРНААСАА ХӨӨГДЖЭЭ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД БАЙРНААСАА ХӨӨГДЖЭЭ

 

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургууль  тун ховор. Тэр дундаа саажилттай хүүхдүүдэд зориулсан сувиллын ганцхан цэцэрлэг байдаг.Гэвч уг цэцэрлэг нь сүүлийн хэдэн жил өөрийн гэсэн байргүй  өөр цэцэрлэгийн хаяанд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.


Нийслэлийн сувиллын аравдугаар цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул буулгах шийдвэрийг мэргэжлийн хяналтаас гаргасан. Үүнээс хойш нийслэлийн 58 дугаар цэцэрлэг буюу "Өнөр бүл” гэх улсын асрамжийн төвийн зүүн жигүүрт тусгай асаргаа сувилгаа, сэргээн засалт шаарддаг 120 хүүхэд дөрвөн өрөөнд  толгой хорогдсоор өнөөдрийг хүрчээ.


Гэвч сүүлийн үед энэ дөрвөн өрөөнөөсөө хөөгдөх болсон байна. Тодруулбал нийслэлийн Боловсролын газраас 10 дугаар цэцэрлэгийг дөрвөн өрөөгөө яаралтай суллах шаардлагатай гэж мэдэгджээ.Тэднийг ийн хөөх болсон нь  тухайн байранд тусгай дугаарын 108 утасны төвийг байгуулахаар болсон явдал аж. 

Б.Сансар

olloo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler