|
Видео

Шинэ мэдээ

Этиопт онц байдал зарлалаа

Этиопт онц байдал зарлалаа

 

Этиопт жагсагчдын эсрэг тэмцэл хүчирхийлэл, зөрчил мөргөлдөөнд хүрсэн учир ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс гсэн шалтгаанаар онц байдал зарлалаа. Тус улсын өмнөд хэсэгт орших Оромия мужид үндэстний цөөнх оршин суудаг бөгөөд тэд засгийн газрынхаа дарамт шахалтыг эсэргүүцэж, жагсаал хийсний улмаас байдал хүндэрсэн байна.

Долоо хоногийн өмнө эхэлсэн уг жагсаалыг цагдаа цэргийн хүчнийхэн тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж,  хүч хэрэглэсэн нь зөрчил мөргөлдөөнд хүргэж, энэ үеэр 50 гаруй хүн амь насаа алджээ. 

Шашны наадмын үеэр болсон жагсаалд оролцогчид тайван замаар жагсаж байсан ч хууль хяналтынхан хүч хэрэглэсэн гэж байгаа бол засгийн газрынхан жагсагчдыг урьдчилсан зохион байгуулалттайгаар үймээн самуун өдөөсөн гэж буруутгаж байгаа юм. Иймд эрх баригчид үндэсний цөөнхийн бүлэглэлийн эсэргүүцлийг дарж авахын тулд онц байдал зарлаад байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler