| |
Видео
Шинэ мэдээ
БГД-ИЙН АН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭВ
Баянгол дүүргийн иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус дүүргийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Иргэд "Сүүлийн үед БГД-ийн иргэдийн гэрт янз бүрийн гүтгэлгийн чанартай сонин сэтгүүл, хар материалыг байнга тарааж байгаад маш их бухимдал, айдас төрүүлж байна. Иргэн хүний хувьд өөрийн үзэл бодлоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хэн нэгнийг өмөөрөх биш бидний хувьд аль ч нам, хувь хүн, улс төрийн хүчин чухал биш шударга тэгш өрсөлдөх ёстой гэж бодож байна.
Сонгуулийн өрсөлдөөн хаан ч байдаг гэхдээ БГД-ийн АН-ийн үг үйлдэл нь эрүүл хүний саруул ухаанд байж боломгүй төлөөллийн ардчилалын зарчмыг үгүйсгэж, уландаа гишгэлж байна. Иргэдийн биш С.Эрдэнэ гишүүний шийдвэрээр амьдрах хэцүүхэн цаг үе ирж байгаа юм биш биз дээ. БГД-ийн нутаг дэвсгэрт С.Одонтуяаг БГД-ийн засаг даргаар ажиллуулахаар шийдвэрлэлээ гэсэн мэдээлэлтэй самбараар дээрх үйлдэл харуулж байна. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх бусад хууль дүрэм журмыг, улс төр, эрх мэдпийн төлөө илт гуйвуулан ноцтойгоор зорчиж буй уг үйлдэлтэй эвлэрлэх ёсгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйл.
1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжпам энэхүү эрхээ эдэлнэ.гэж заасаар байхад хэн нэгэн намын дарга иргэд бидний өмнөөс сонгуулийн үр дүнг урьдчилан шийдвэрлэж байгаа нь БГД-ып 250 мянга орчим иргэд биднийг төрөгдүүлэхээс гадна саналыг хүчээр булаах оролдлого юм гэж харж байна. Мөн энэ нь сонгуулийн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчөөд байна.
Үүнд:
• Сонгуулийн тухай хуулийн 70.5.4 буюу сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр амлалт авах ийм агуулга бүхий аливаа үйл ажиллагаа сонгуулийн суртапчилгаанд ашиглах,
• 70.5.16 Сонгогчийн санап худалдан авахад чиглэсэн аливаа үйлдэл үйл ажиллагааг явуулах,
• 3.1.11 ... бүх төрлийн арга хэлбэрээр сонгогчийн санал огөх эрхийг өөрийн сонирхолд нийцүүлж, тодорхой нэр дэвшигчид санал өгөх зорилгоор явуулж байгаа ажиллагааг сонгуулийн сурталчилгаанд ашиглах,
• 67.4.5 Ажлын байранд зуучлах, ажилд оруулах амлалт авахыг мөрийн хөтөлбөрт хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчөөд байна.
Бидний сонголтыг ийм аргаар төөрөгдүүлж, хууль зөрчиж байгаад бид гомдолтой бөгөөд эсэргүүцэж, сонгуулийг шударгаар явуулахыг хүсэж байна" гэлээ.
olloo.mn