|
Видео

Шинэ мэдээ

Трампыг татварын “суут хүн”-ээр өргөмжлөв

Трампыг татварын “суут хүн”-ээр өргөмжлөвНоён Трамп сонгуулийн өмнөх судалгаагаар рейтингээ алдаж буй үед БНН-аас нэр дэвшигч холбооны татвараас хорин жил шахам зайлсхийсэн баримт илэрлээ. The New York Times сонинд Трамп казино болон бусад бизнес нь дампуурсны улмаас 916 сая ам.долларын алдагдал хүлээснээ нотолсон 1995 оны татварын баримтыг нийтэлсэн юм. Уг алдагдал ноён Трампт 18 жилийн турш татвараас зугтах боломж олгосон гэж сонинд бичжээ.

Нэр дэвшигчийн ахлах зөвлөгч Нью-Йорк хотын захирагч асан Руди Гулиани "Энэ явдал түүний суут бөгөөд ямар ухаалаг, алсын хараатай хүн бэ гэдгийг харуулж байна. Түүнийг миний төлөө ажиллаасай гэж хүсэж байна. Тэр бидний төлөө ийм үр дүнд хүрэхийг хүсэж байна” гэж ярьсан юм. Сонгогчид Трампын татвар төлөлтийн асуудалд түгшиж буй үед ийм хэрэг илэрсэн нь түүний дэмжлэгэд сөргөөр нөлөөлж магадгүй.

1975 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад нэр дэвшигчийн татварын асуудал байнга сөхөгдөх болсон. Саяхан болсон халз мэтгэлцээнд тааруухан оролцсон болон дэлхийн мисстэй холбоотой шуугианы улмаас БНН-аас нэр дэвшигчийн сурталчилгаа сүүлийн долоо хоног таагүй болж өнгөрөв.

Үндэсний хэмжээнд явуулсан санал асуулгаар ноён Трамп жилийн ихэнх хугацаанд хатагтай Клинтоноос хоцорч яваа. Гэвч есдүгээр сараас эмх цэгцтэй тоглолт хийж эхэлсэн Трамп хоцрогдлоо ойртуулж чадсан. Гэтэл халз мэтгэлцээний дараах санал асуулга төрийн нарийн бичгийн дарга асныг дэмжигчдийн тоо нэмэгдсэнийг харуулсан бөгөөд тэр гол муж улсуудад илүүрхсэн боловч ерөнхийдөө ялгаа бага хэвээр байна.

Ням гарагт явуулсан ABC, Washington Post-ийн хамтарсан санал асуулгаас үзэхэд бүртгэлтэй сонгогчдын гуравны хоёр нь Трампт таагүй хандаж байгаа нь өмнөх сараас хавьгүй нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэрбээр дэмжлэг буурсны хариуд өрсөлдөгч рүүгээ дайрах тактик хэрэглэж эхэллээ.

Трамп өнгөрсөн амралтын өдөр Пенсильванид хийсэн уулзалт дээр хатагтай Клинтоныг нөхөртөө үнэнч бус байсан гэж буруутгаад 1990-ээд оны хэрэг явдлыг дурджээ. Түүнчлэн өнгөрсөн сард ханиадны улмаас унах шахсаныг нь дууриан шоглосон байна. Трамп бас өрсөлдөгчийнхөө сэтгэцийн эрүүл мэндээр оролдож, "Тэр ааш муутай, солиотой байж магадгүй. Ер нь л солиотой байх” хэмээн үгээр дайрсан юм.

Клинтоны багийнхан татварын хэргийг өлгөн авч, татвараас зугтах боломж олонх америкчуудад олддоггүй хэмээн мэдэгдэв. Тэд Трампын сурталчилгааг харааж загнасан янзтай боллоо гээд төгсгөлийн мөч ойртох тусам хяналтаа алдаж буйн шинжлэлээ. Клинтоны сурталчилгааны менежер Робби Муук "Трампын хувьд муу долоо хоног боллоо. Тэр мэтгэлцээнд ялагдсан. Бас хяналтаа алдаж байх шиг байна. Тэд шавар шидэх боломж бүхнийг ашиглаж байна” гэсэн юм.

Барни Жопсон, Шон Доннан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler