|
Видео

Шинэ мэдээ

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

 

Энэ оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Тэгвэл өчигдрөөс буюу энэ сарын 3-аас эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.


Амьжиргааны түвшинг оноогоор үнэлж тодорхой нэг түвшин бүхий үнэлгээ гаргаад тухайн тооноос бага оноотой нийт өрхийн 60 хувьд хүүхдийн мөнгийг бэлнээр олгохоор болсон. Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банканд байрлуулж тодорхой хугацааны дараа буюу 2019 оноос нөхөж олгоно гэж тооцоолж байгаа аж.

Бэлнээр олгох 660 гаруй мянган хүүхдийн мөнгийг 2016 оны долоодугаар сарын 1-ээс тооцож, гурван сарын хүүхдийн мөнгийг ийнхүү олгож эхэлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler