| |
Видео
Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг
Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа өргөн хүрээнд өргөжин хөгжиж иргэд хилийн чинадад ажиллах, аялах, суралцах зорилгоор зорчих хөдөлгөөн өсөн нэмэгдсээр байна.
Гэвч манай иргэдийн дунд төөрч будилах, санаатай, санамсаргүй хэлбэрээр хэрэг төвөгт холбогдох, халдлагад өртөх, хүний наймааны золиос болох, хар тамхи, мансууруулах бодис, хориотой бараа хууль бусаар зөөвөрлөх, бүлэглэн хулгайн болон эрүүгийн гэмт хэрэг үйлдэх, саатуулагдах, хоригдох, ял эдлэх зэрэг таагүй асуудал гарсаар байна.
Монгол Улсын Засгийн газар, Гадаад хэргийн яам, дотоодын хууль хяналтын холбогдох байгууллагууд, хилийн чанад дахь ДТГ-уудаас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаарал хандуулж ирсэн болно.
Энэ үүднээс гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР