|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана

УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 04-05-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллахаар болжээ. 

Улсын Их Хурлын дарга орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлэх бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзан, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцан, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах юм.

Түүнчлэн Баянхонгор аймгийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцан, иргэдтэй уулзаж УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллан, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар аймгийн иргэдэд танилцуулах юм.

Мөн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана. УИХ-ын даргыг дагалдан Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler