| |
Д.Сосорбарам: Ардчилсан намыг тарааж, шинэ нам байгуулах хэрэгтэй
"Ийгл Ньюс” телевизийн "Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам уригдлаа. Түүнтэй "Ардчилсан намын шинэчлэлийн эргэн тойронд” сэдвээр ярилцсан юм.
-26 жилийн өмнө таны хүсч байсан ардчилсан нийгэм өнөөдөр ямар шатанд явж байна. Бид ер нь ямар нийгэмд амьдраад байна вэ?
-Бид аливаа асуудалд бодитой дүгнэлт хийх хэрэгтэй. МАН бол коммунист үзэлтэй, АН социалист үзэлтэй нам. Харин МАХН гэж фашист үзэлтэй нам. Бид энэ гурван намаас болоод коммунист нөлөө, социалист схем, фашист хяналтан дор амьдраад байна.
"Нийгмийн амьдрал явахгүй байна, ажилгүйдэл ихэслээ, ард түмэн ядарч байна” гэсэн үгийг захын хүн хэлнэ. Энэ хорин хэдэн жилд олсон ололт их бий. Түүнийг би үгүйсгэхүй. Гэхдээ 26 жилийн дараа эргээд харахад тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй юм байна гэдэг зүйл харагдаж байна.
-Тогтолцоогоо яг яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Саяын хэлсэн гурван зүйл нийгэмд амь бөхтэй оршсоор байна. Манайд жинхэнэ капиталист нийгэм буюу баялаг бүтээгчдийг дэмждэг нийгэм алга байна. Өөрөөр хэлбэл, жинхэнэ хуулиндаа захирагддаг хууль ёсны нийгэм, хууль нь хүнээ хамгаалдаг, хууль нь эдийн засагтайгаа сүлэлдээтэй байдаг, эдийн засаг нь хуулиа хамгаалж байдаг, хууль нь эргээд баялаг бүтээгчдээ хамгаалж байдаг хуулийн зүй тогтол, тогтолцоо алга.
-Бид яг юун дээр алдаад байгаа юм бэ. Яг үнэндээ танай хэдэн нөхөд анх ярьж байсан зүйлийнхээ эсрэг ажилласан юм биш үү?
-Төрийг диваажин болгох үйлдэл нь улам там болгоод байна. Энэ тамд намууд нөлөөлж байгаа.
-Шинэ нам байгуулах хэрэгтэй-
-Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан хэд хэдэн удаа хойшлогдлоо. Олон хүн АН-д шинэчлэл хэрэгтэй гэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
АН Их хурлаа хуралдуулалгүй хэчнээн жил болчихлоо. Сүүлийн хэдэн жилд дандаа л журмаа зөрчсөн намын даргуудтай байлаа.АН-ын дарга Н.Алтанхуяг байсан үеэс З.Энхболд хүртэл Их хурлаа нэг ч хуралдуулсангүй.
Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд намын даргыг намын нийт гишүүд дэмжигчдийнхээ саналаар сонгосонгүй. ҮЗХ-нд мөнгө барьж гүйдэг, даргыг тойрон хүрээлж зусарддаг хүмүүс л намын дарга болоод байна.
ҮЗХ-ны хуралдаан удаа дараа хойшилж байгаад миний сэтгэл үнэхээр бачимдаж байгаа. Ер нь бол Ардчилсан нам тарах хэрэгтэй гэж би хэлмээр байна. Шинэ нам бий болгох хэрэгтэй. Ингэхийн тулд улс төрийн тогтолцоогоо өөрчлөн шинэчлэх хэрэгтэй.
-Бүгд л улс төрийн тогтолцоог өөрчлөх талаар ярих боллоо. Гэхдээ яг яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Улс төрийн тогтолцоог шинэчлэхийн тулд парламентын дээд, доод танхимтай болох хэрэгтэй. Түүнийг Ардын Их хурал, Улсын Их хурал эсвэл Их хурлын дээд, доод танхим гэж нэрлэх нь зөв. Тогтолцоо болон Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийхгүй бол энэ заваан юмнаас гарч чадахгүй. Төр бол ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, амьдрах нөхцлийг нь бүрдүүлж, гадна болоод дотоодын хоморголсон янз бүрийн дээрэм, тонуулаас хамгаалах ёстой.
Үхширмэл, авлигажсан, олигархжсан нийгмээс салахын тулд маш эрүүл саруулаар хандаж, хүмүүс эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байгаа юм.
УИХ-д ард иргэдийн саналаар гарч ирчихээд энэ 76 эргээд хуулиараа дамжуулж тонуул хийж байна. Татвар нэмнэ гэдэг үйлдэл бол тонуул шүү дээ. Ер нь энэ улс төрийн тогтолцоо явсаар байгаад мөнгөний нийгэм буюу авлигын нийгэм рүү орчихлоо.
Ийм үхширмэл, авлигажсан, олигархжсан нийгмээс салахын тулд маш эрүүл саруулаар хандаж, хүмүүс эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байгаа юм.
-Ялимгүй эрх мэдэл авангуутаа эвдрээд болохоо байчих юм-
-Ер нь эрх мэдэл, мөнгө л хүнийг эвддэг шүү дээ. Төрийн эрхэнд гарчихвал л бүхнийг эрх мэдэл, мөнгөөр шийдэх гэж зүтгэдэг болж. Та үүнтэй санал нийлэх үү.
-Манайхан ялимгүй эрх мэдэл авангуутаа эвдрээд, болохоо байгаад байна. Төр өөрөө маш "том” болчихлоо. Төрд маш муухай хүнд суртал бүгчихлээ.
-Төр данхайж, том болсон нь хэний буруу юм бэ. Танай нөхдийн буруу биш үү?
-Хамгийн лайтай дайсан бол ярьсныхаа эсрэг үйлддэг, үйлдснийхээ эсрэг ярьдаг хүмүүс. Манай нөхдүүд үгэндээ эзэн болохгүй, ярьсандаа ягшмал байхгүй, дандаа үгнийхээ эсрэг үйлдэж ярьсныхаа эсрэг хийж байна. Би тантай санал нэг байна. Манай нөхдийн буруу байгаа.
Ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.