| |
Сонгуулийн хуулийн САЛАА УТГА эргэлзээ үүсгэлээ
Орон нутгийн сонгуулийн өрсөлдөгчид өнөөдөр нэр дэвших эрхээ өвөртөлнө. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэи 15209 нэр дэвшигчийн нэрийг тойргийн сонгуулийн хороод зарлаад эхэлчихсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн ИТХ-д горилогчид нэр дэвших эрхийнхээ 50 хувийг өвөртөлчихсөн яваа. Тздний дунд Сонгуулийн тухай хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлан нэг жилийн дотор хоёр ч удаа нэр дэвшигчийн үнэмлэх өвөртлех авхаалжтай, араа хийчихсэн хүн олон аж.
Сонгуулийн тухай хуульд, УИХ болон орон нутгийн сонгуульд давхар нэр дэвшихийг цагаан дээр хараар хориглосон заалт бий. Бүр тодруулбал, 15 дугаар зүйлээр давхар нэр дэвших буюу ордны хэллэгээр гулсаж өрсөлдөхийг хориглосон байна.
Улмаар өнгөрсөн зургадугаар сарын 29-нд УИХ, нийслэлд хүч үзээд өвдөг шороодсон улстөрчдийг энэ удаад нэр дэвшихийг хуулиар хязгаарласан.
Энэ заалтыг сонгуулийн хуульд суулгамагц сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа иргэн УИХ эсвэл орон нутгийн хуралд нэр дэвших үү гздгээс аль нэгийг сонгож байж нэр дэвшигчээр бүртгүүлэх ёстой болсон байна. Нөгөө талаар Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр сонгууль нэг дор давхардан явагдаагүй тохиолдолд нэр дэвшигч дэвжээ сэлгэн өрсөлдөж болно хэмээх дээрх заалтыг өнөөдрийн нөхцөлд тааруулан тайлбарлаж байна. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо хууль тайлбарлах эрхтэй субъект биш. Тиймээс үүнийг албан ёсны тайлбар гзж үзэхэд учир дутагдалтай бөгөөд хүчин төгөлдөр мөрдөж буй Сонгуулийн тухай хуулийг лавшруулан ухах нь зөв байх. Сонгуулийг "УИХ-ын”, "Ерөнхийлөгчийн”, "аймаг, нийслэлийн ИТХ-ын”, "сум, дүүргийн ИТХ-ын” гэсэн дөрвөн хэябэртэй байхаар заажээ.
Харин хориглохдоо "УИХ, орон нутгийн хуралд давхар дэвшихийг...” хэмээсэн цагаан дээр хараар бичсэнээс өөр зүйл алга. Чухам энзхүү салаа утга сонгогчдыг төөрөгдөлд оруулаад байгаа юм. Эрхэм гишүүд хууль төрүүлзхдээ "хонь, ямаа” гэж тодорхой заахын оронд "бог” буюу "орон нутаг” хэмээн бүдүүн тоймоор тусгасан. Улмаар 14 зүйлд нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг "Тухайн аймаг, нийслэд, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхгэй” гэжээ. Улмаар нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн заалтуудын ангархайгаар өнгөрсөн зургадугаар сарын 29-нд УИХ, нийслэл болон аймагтаа нэр дэвшин ялагдагсад дахин өрсөлдөх үнэмлэхээ гардах нь. Жишээлбэл, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хүч үзэж, унаад дүүргийн ИТХ-д гулсан өрсөлдөж байна. Тэрээр 2012 оны сонгуулиар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгногдож, залуугаараа Баянгол дүүргийн засаг дарга болсон өсч дэвших улстөрч хэмээх үнэлгээ авсан. Улмаар энэ онд УИХ-ын сонгуулиар сулхан тойрогт нэр дэвшин өрсөлдсөн боловч дүүргийнхээ иргэдээр дүнгээ тавиулсан юм. Гэхдээ УИХ-ын гишүүний марафон хүртэл өсч дэвшсэн түүнийг дүүргийн депутатад өрсалдөнө хэмээн хэн ч тооцоолоогүй биз. Өнгөрсөн хугацаанд түүний орлогчоор ажилласан Т.Нямцэцэг ч мөн адил нийслэдийн ИТХ-ын сон-гуулиас гулсан өрсөлдөж байгаа аж.
Мөн Сонгинохайрхан дүүргээсЧ.Гантулга, Багануурт О.Мөнхтулга, Налайх дүүрэгт П.Ганзориг нар нийслэлийн өрсөлдөөнөөс гулсан өрсөлдөж байна. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд MAH, АН, ИЗНН, Монгсшын Ногоон Нам, Бүгд найрамдах нам, МАХН, Төв аймагт АН-МАХН-ын "Төв нутаг” эвсэл, Эх орон нам, МҮАН, ХҮН оролцох бөгөөд 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. Марафон энэ долоо хоногийн бямба гаригт ёсоор зхэлнэ. Улаанбаатарын цагаар ирэх сарын 19-ний 07.00-22.00 цагийн хооронд болно. Түүнээс өмнө салаа утгаар ойлгогдох Сонгуулийн хуулийн дээрх заалтуудыг тайлбарлах эрх гагцхүү Улсын дээд шүүхэд бий.
Баянгол дүүрэг
Д.Оросоо (АН, УИХ-ын сонгуулийн 68 тойрогт өрсөлдсөн)
Т.Нямцэцэг (АН, НИТХ-ын 3 дугаар тойрогт өрсөлдсөн)
Сонгинохайрхан дүүрэг
Ч.Ганзулга (МАН, НИТХ-ын 9 дүгээр тойрогт өрсөлдсөн)
Багануур дүүрэг
О.Мөнхтулга /АН, НИТХ-ын 43 дугаар тойрогт өрсөлдөнө/
Налайх дүүрэг
П.Ганзориг /АН, НИТХ-ын 45 дугаар тойрогт өрсөлдсөн/
Сүхбаатар дүүрэг
Х.Болормаа /АН, НИТХ-ын 28 дугаар тойрогт өрсөлдсөн/
УИХ нэр дэвшигч
-25 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
-банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалт, албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй
-нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй л шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон;
-цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн бол УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй.
Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/