| |
Хятад улс дээд албан тушаалтнуудаа хүн амаа өсгөхийг уриалжээ
Хятадын Хэнань мужийн Ичан хотын Эрүүл мэнд ба хүүхдийн төрөлт төлөвлөлтийн хороо нь орон нутгийн албан тушаалтнуудад хандан хоёр дахь хүүхдээ төрүүлж бусад хүмүүс үлгэр дууриалал болохыг уриалсан тухай "People”s Daily” мэдээлж байна.
1970-аад оны сүүлээр "Нэг гэр бүл нэг хүүхэд” гэсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч энэ бодлогын нөлөөгөөр хүйсийн тэнцвэр алдагдах, хүн амын хөгшрөлт өсөх таагүй үр дагавар гарч эхэлсэнтэй холбогдуулан Хятадын эрх баригчид "Нэг гэр бүл нэг хүүхэд” гэсэн бодлогыг халж, гэр бүлүүдэд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль гараад жил болж байгаа ч олон хот, мужуудад төрөлт өмнөх хэмжээндээ байгаа нь ийм уриалга гаргахад нөлөөлсөн байна.
Улсын хэмжээнд төрөлт бага байгаа нь хөгшрөлт нэмэгдэж хотуудын эдийн засаг уналтад орж, ажил хайж шилжин ирэгчдийн тоо буурахад хүргэдэг. Энэ байдал нь Хятадад хотжилтыг нэмэгдүүлэх улсын хөтөлбөртэй зөрчилдөж байгаа хэрэг. Хятадын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсны нэг шалтгаан нь тус улсад хотжилт хангалтгүй байгаа гэж шинжээчид үзсэн байна.
Хятад нь хүн амын өсөлтийг хянах
зорилгоор. 2014 оны статистик мэдээгээр Хятадын хүн ам 1,37 тэрбум байсан.
Үүнээс 51,2 хувь нь эрэгтэй, 48,8 хувь нь эмэгтэй, 15,5 хувь нь 60 ба түүнээс
дээш насны хүмүүс. Шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр Хятадын хүн ам 2030 он
гэхэд 1,45 тэрбумд хүрнэ гэж тооцоолсон байна. Улмаар хүн ам залуужих нь
цаашдаа эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй
аж.
Г.Эрдэнэзул