|
Видео

Шинэ мэдээ

Тусламжийн цувааг оросууд бөмбөгдсөн гэжээ

Тусламжийн цувааг оросууд бөмбөгдсөн гэжээ

 

Сирийн Алеппо хотноо хүмүүнлэгийн бараа хүргэхээр явж байсан НҮБ-ын тусламжийн цуваа өчигдөр агаарын дайралтад өртсөн билээ. Халдлагын улмаас 19 хүн амиа алдаад байна. Тусламжийн цуваа Урм аль Кубра хотын ойролцоо дайралтад өртсөн юм. АНУ-ын Засгийн газар "НҮБ-аар ахлуулсан тусламжийн цувааг Оросууд бөмбөгдсөн” гэж мэдэгдсэн талаар "CNN” агентлаг мэдээллээ.

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Вен Робес "Урм аль Кубра хотноо болсон халдлагыг Оросууд үйлдсэн гэх баримт нотолгоог бид гартаа оруулсан. Хүмүүнлэгийн салбарт томоохон уй гашуу тохиолоо” гэж хэлжээ.

 

Пентагон тагнуулын мэдээллээс иш татан "Тусламжийн цуваа явж байсан бүс нутгаас холгүй Оросууд цэргийн ажиллагаа явуулж байсан” гэсэн байна.

 

АНУ-ын дээрх мэдэгдлийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд эрс үгүйсгэж "Орос тусламжийн цувааг устгаагүй болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler