| |
Засгийн газар банкны секторын мөнгийг хамж, иргэдэд зээл олдохгүй болох нь
"Замын цагдаагийн газраас шалгалт нэрийн дор жолооч нарыг торгож, улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлнэ” гэсэн мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд буй. Тэр бүү хэл энэхүү хяналт, шалгалтыг дагаад галын хор, эмийн сангийн бизнес хүртэл дэлгэрч, аль хэдийн эрэлт хэрэгцээтэй бизнесийн тоонд орох боллоо. Үүнийг дагаад худалдаж авсан хор, ослын гурвалжин нь чанарын шаардлага хангаагүй байсан гэж бухимдах жолооч нар ч цахим ертөнцөд гарч ирэв. Тиймээс "Монголын мэдээ” сонин энэ удаагийн дугаарын сурвалжлагаараа Замын цагдаагийн газрын хяналт шалгалт болон түүнийг тойрсон бизнесийн асуудлыг хөндөн сурвалжлав.
ЗЦГ улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэдэг ташаа мэдээлэл
Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд улс орон даяар "Хяналт, шалгалт” аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд улсын хэмжээн дэх тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаж байгаа эсэх болон автомашины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч, ослын гурвалжин, эмийн сан, галын хор зэргийг шалгаж байгаа юм. Шалгалтын үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасанчлан дээрх шаардлагын аль нэгийг биелүүлээгүй тохиолдолд жолооч нарт 19200-92000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулж байгаа аж.
Бондын арилжааны хүрээнд 12 долоо хоног буюу гурван сарын хугацаатай, жилийн 15.7 хувийн хүүтэй 50 мянган ширхэг үнэн цаас гаргаж, таван тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Мөн 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 16.4 хувийн хүүтэй үнэт цаас борлуулж, 10 тэрбум төгрөг зах зээлээс татах аж.
Мэдээж үнэ өртөг нь ч тодорхой болчихсон. Ингээд л Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд банкуудад байгаа мөнгийг зээлж аваад, иргэд л хөөрхий болж үлдэх нь. 15 тэрбум төгрөг гэдэг Засгийн газрын хувьд бага л байх. Төсвийн алдагдлыг их наядаар ярьж байхад. Харин банкны салбараас энэ хэмжээний мөнгө гараад явчихбал юу болох билээ. Гараад явчихвал гээд байх юмгүй, гарна.
Өнөөдөр банкууд найдвартай зээлдэгч хайгаад, бүх зээлээ бараг хаачихаад байгаа. Үнэндээ бол зээл өгнө гэж байгаа шалгуураа өндөрсгөхөөр хэн ч зээл авч чадахгүй байгаа. Ялангуяа орон сууц авах гэсэн иргэд. Энэ үед Засгийн газар бонд гаргахаар банкууд авах нь гарцаагүй. Эрсдэл багатай, хүү өндөртэй зээл. Ингээд л банкны сектораас 15 тэрбум гараад явчихаар тэртээ тэргүй иргэд, аж ахуйн нэгжид олгохгүй шахуу байгаа зээл чинь улам л ховрын бараа болно биз дээ. Засгийн газар ийм л буруу алхам хийлээ.
Зээлийн жилийн өсөлт хасах руу орчихсон, одоо...
Монголбанкнаас гаргасан тоон мэдээллийг иш татъя. 2016 онд гараад банкууд нийт зээлийнхээ 37.5 хувь буюу ихэнхийг нь хэрэглээний зээл маягаар өгсөн байна. Харин худалдааны чиглэлд нийт зээлийн 22.7 хувийг өгч. Уул уурхай, барилга гээд томоохон салбарт бараг зээл өгөөгүй. Эдийн засаг тэлж байсан 2013 оны дөрөв, 2014 оны нэгдүгээр улиралд хэрэглээний зээл 60 хувиар өсч байж. Барилгын салбарт өгсөн зээл гэхэд 2014 оны нэгдүгээр улиралд 30 орчим хувиар өссөн байдаг. Уул уурхай ч ялгаагүй, 50 орчим хувиар өссөн. Худалдааны салбарын зээлийн өсөлт 40 хувьд хүрч байжээ.
Харин түүнээс хойш тасралтгүй буурсаар, өнөөдрийн байдлаар бүхий л салбарт зээлийн өсөлт хасах руу орчихлоо. 2016 оны нэг, хоёрдугаар улиралд ипотек, худалдаа, хэрэглээний зээл л нэмэхтэй байна. Бусад нь бүгд хасах руу орчихсон. Ерөнхийдөө бараг л бүх салбарт багахан хэмжээний л зээл олгож байна. Өөрөөр хэлбэл, банкны маш өндөр шалгуурыг давсан цөөн аж ахуйн нэгж, иргэнд л зээл олгож байна гэсэн үг. Өмнө нь цалингийн зээл олгохдоо урт хугацаанд, ахиу мөнгө өгдөг байлаа, банкууд. Гэтэл 2016 оны эхний улирлаас эхлээд илт танаад эхэлсэн. Хугацааг нь багасгаж, зээл өгөх хэмжээгээ ч танасан. Ядаж байхад эдийн засаг хямрахын хэрээр банкны секторын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдээд байгаа.
Одоогоор нэг их наяд төгрөгийн чанаргүй зээл үүсчихсэн гэсэн. Энэ нь нийт зээлийн 8.6 хувийг эзэлж байгаа аж. Чанаргүй зээлийн эзлэх хувь ч 2013 оны хоёрдугаар улирлаас хойш тасралтгүй нэмэгджээ. 2009 онд эдийн засаг хямрахад чанаргүй зээлийн хэмжээ 17.4 хувь хүрч байсныг эс тооцвол гайгүй байна. Гэхдээ л өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас даруй 1.5 хувиар өсчихөөд байгаа юм. Энэ нь ч гэсэн банкууд зээлээ хумихад нөлөөлж байгаа.
Ийм хүнд үед Засгийн газар дотоодоосоо 15 тэрбум төгрөг босгохоор бонд гаргаж байгаа нь ёстой аргаа барсан арчаагүй үйлдэл. Нэгэнт ингэтлээ зэлээ хумьчихсан банкууд одоо Засгийн газрын бондыг авчихаад, эрсдэлгүй сайхан зээл өглөө гээд сууж байна. Хэрвээ банкны секторт зээл маягаа өгөх бага сага мөнгө үлдвэл зээлийн шалгуураа дахиад нэмэгдэнэ. Сарын сая төгрөгийн цалинтай хүнд 500 мянган төгрөгийг жилийн хугацаатай зээлэх гэж "луу унжих” байх даа, хөөрхий.
Дотоодоосоо биш гадаадаас...
Уг нь Засгийн газар дотоодынхоо банкинд байгаа хэдэн төгрөгийг зээлж аваад, иргэдээ "хамраар нь хатгуулах”-ын оронд гадаад зах зээлээс татах бодлого барих ёстой байсан. Тэгж чадвал нөхцөл байдал арай дээрдэнэ. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихсан, эхний зээлийн эргэн төлөлтөө хийх чадваргүй байхад манайд мөнгө өгөх гадны хөрөнгө оруулагч гэж байхгүй л гэх байх.
Гэтэл Засгийн газар төсөв мөнгөний бодлогоо цэгцлээд, сахилга баттай болгочихвол мөнгө өгөх гадны хөрөнгө оруулагчид зөндөө л байгаа. Үүнийг би биш мэдэх хүмүүс нь хэлж байна. Гэтэл Засгийн газар яав, ердөө л орон нутгийн сонгуулийн үр дүнд л анхаарлаа хандуулж байгаа. Юун төсөв хэмнэж, сахилга баттай болгох.
Харин ч байгаа хэдээ орон нутгийн сонгуулийн өмнө тараахад ч бэлэн байх шиг байна. Ийм байвал яаж өөдлөх вэ дээ. Зарим эдийн засагчид, тоймчид Засгийн газар "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тодорхой гээд байгаа. Үнэхээр тийм л юм бол хурдхан хамрагдчихаач ээ. Улс орны эдийн засаг дээшилж, тогтож байвал тэр орон нутгийн сонгууль энэ тэр чинь лөөлөө байна, эрх баригчид аа. Хурдхан "Стэнд бай” хөтөлбөртөө хамрагдаад, төсвийн замбараагүй байдлаа цэгцлээд өгвөл гадны хөрөнгө оруулагчид биднийг арай өөр нүдээр харах байх. Тэгээд "хэрүүлийн алим” болсон "хоёр” толгойгоо хөдөлгөөд, энэ улс орноо авармаар байна.
mminfo.mn