|
Видео

Шинэ мэдээ

Ноолуурын экспорт буурчээ

Ноолуурын экспорт буурчээ

 

Монгол Улс энэ оны эхний найман сарын байдлаар 20.4 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурсан үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс хамгийн их буюу 15.4 сая ам.долларын үнэ бүхий ноолуурыг Итали улсад экспортолсон бөгөөд энэ нь нийт экспортын 76 хувийг бүрдүүлж байна.

Харин 10.7 хувь буюу 2.2 ам.долларын ноолуурыг Их Британид, 8.1 хувь буюу 1.6 сая ам.долларын самнасан ноолуурыг БНХАУ-д экспортолжээ.

Монгол Улсын хувьд боловсруулсан ноолуурын гол зах зээл нь Итали, Их Британи зэрэг Европийн орнууд байдаг ажээ. Харин Монгол, Японы засгийн газрын түншлэлийн хэлэлцээрийн дагуу манай улс 2016 оны эхний найман сард нийт 293,1 мянган ам.долларын самнасан ноолуур экспортолсон нь өмнөх жилээс 3.7 дахин өссөн үзүүлэлт болжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler