| |
Видео
Шинэ мэдээ
Одоогоор 11.899 үр тариа хураагаад байна
Энэ жил улсын хэмжээнд нийт 482.100 тонн буудай хураан авах төлөв гарчээ. Өнгөрсөн онд, цаг агаарынхүчин зүйлийн нөлөөгөөс ургацынхаа 60 гаруй хувийг алдаж, импортлоход хүрсэн. Харин энэ онд дээрх хэмжээний буудай авах болсон нь дотоодын нөөц хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэх аж. Мөн төмс 174.700, хүнсний ногоо 117.500, тосны ургамал 32.500 тонныг хураан авах аж.
Одоогоор үр тариа 11.899, төмс 14.889, хүнсний ногоо 9307 тонныг хураагаад байна. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд улаан буудай 355.300, төмс 14.500, хүнсний ногоо 8200, тосны ургамал 63.800 га талбайд тарьсан юм.
Г.Эрдэнэзул