| |
Тариалалт 99,5 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын явц 99.5 хувьтай байгаа аж. Тухайлбал,
301.5 мянган га-д – улаанбуудай
21.5 мянган га-д – үр тарианы төрлийн бусад таримал
13.4 мянган га-д – төмс
7.1 мянган га-д – хүнсний ногоо
16.3 мянган га-д – тэжээлийн ургамал
25.3 мянган га-д – тосны ургамал тус тус тарьжээ.
Өмнөх оны мөн үеэс нийт тариалалт 8.3 хувь, үр тарианы тариалалт 8.6 хувь, улаанбуудайн тариалалт 6.4 хувиар илүү хэмжээгээр явагдаж байгаа аж.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд "Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8.5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147.7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7.9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгожээ.