| |
iPhone: Factory unlocked , Factory locked утаснуудын ялгаа
Apple - ийн iPhone үйлдвэрлэлтээс 2 төрлийн утас Factory unlocked , Factory locked гаргадаг талаар бид бүхэн мэднэ. Тэгвэл манай улсад энэ нэршил нь хэд хэдэн төрөл болоод өргөжсөн байх бөгөөд зарим үг хэллэгүүд болон түгээмэл хэлэгддэг нэршлүүдийг бид энэ удаагийн нийтлэл дээр тайлбар хийж түүнчлэн давуу тал болон сул талуудыг нь хүргэж байгааг хүлээн авна уу.
Ямар төрлийн iPhone Монгол Улсад худалдаалдаг вэ ?
Factory unlocked iPhone тухай
Давуу тал : Энэ загвар нь үндсэндээ ямар ч оператор дээр ашиглаж болдог ба GSM / CDMA / UCDMA 3G / 4G LTE гэх мэт бүх сүлжээнд дэлхийн аль ч өнцөгт ажиллах боломжтой байдаг. Сүүлийн загварууд дээр үндсэн нэршил нь "Sim Free" хэмээн нэрлэж явдаг болсон. Түүнчлэн Америк улсад нийлүүлдэг зарим загварууд "Contract Free" гэж нэрлэгддэг ба сүлжээ авах асуудал дээрээ "Sim Free" ялгаагүй адилхан байдаг.
Сул тал : Сул тал байхгүй хамгийн асуудалгүй үндсэн үнээр зарагддаг загвар
Factory locked iPhone тухай
Давуу тал : Зөвхөн зориулж гаргасан операторын сүлжээнд ашиглах ба хэрэглэгч тухайн операторын хөнгөлөлттэй лизинг дээр хамрагдаж тухайн утсаа ашиглах бүрэн эрхтэй болдог ба 2 жилийн гэрээтэй зарагддаг юм. Сүүлийн загваруудаас "Contract" хэмээн нэрлэгдэж байгаа. Мөн оператор компанид төлбөрийг нь бүрэн төлж гэрээг дуусгаж "Factory unlock" хийлгэж болдог.
Сул тал : Манай оронд шууд Монгол операторуудын сим хийгээд ажиллах боломжгүй зөвхөн зориулж гаргасан тэр орны операторийн сүлжээнд гэрээний хугацаа дуусгавар болтол ашигладаг. Ийм утаснууд ихэвчлэн манай оронд хямд үнээр орж ирдэг. Анхаарах зүйл нь хулгайд алдагсан "Blacklist" болсон утсыг "Factory Unlock" их үнэ өрдөг өндөртэй
Gevey буюу Hardware unlock хийгдсэн iPhone тухай
Давуу тал : Gevey гэж манайхан их хэлж заншсан учир нь анх Хятадын Gevey компани iPhone 4 / 4s дээр Hardware unlock хийж байсан. Нэг хэсэг манай улсад "Factory Locked" iPhone хямд үнээр их орж ирсэн ба "Hardware Unlock" хийдэг газар мөн хувь хүмүүс ихээр олширсон. Сүүлийн үед Rsim гэх мэт олон төрлийн компаниуд гарсан ба тэдний аргачлал нь сайжирч бүх төрлийн сүлжээнд 3G / 4G дата сүлжээ оруулж чаддаг болсон. Ихэвчлэн манай хэрэглэгчид "Factory Locked" утас гадаадаас худалдаж аваад Hardware Unlock тусламжтай Монгол улсын операторуудын сим хийж ашиглаж байгаа.
Сул тал : Гар утасны сим дээр суугддаг мобайл банк ашиглаж болдоггүй мөн операторуудын тусгай дугаарлуу мсж бичиж болохгүй. Түүнчлэн утасны дугаарын бүртгэл Contact дээр хадгалах үед заавал урдаа +976 хийж байж нэр нь гардаг. Гэхдээ эдгээрээс 2 - ыг Jailbreak тусламжтай хийж болдог аж.
Капитал буюу угсарсан iPhone тухай
Давуу тал : Хэн хэзээ ийм нэр оруулаад ирснийг нь мэдэхгүй ч энэ манай улсын ихэнхи iPhone хэрэглэгч нар хэрэглэдэг хэвшсэн үг хэллэг. Ерөнхийдөө "Капитал" хэмээн хэлж байгаа учир нь iPhone - г Foxconn үйлдвэрт угсардаг талаар бид бүхэн мэднэ. Гэхдээ "Капитал" гэх утас нь өмнө хэрэглэж байсан утсыг өөр нэг үйлдвэрт хямд зардлаар дахин угсарч Ложиг хавтан болон дотор байрлах бүх сэлбэгүүдийг шинэ гэр корпус дээр хийж угсраад шинэ болгож зардаг гэнэ. Зах зээлийн үнэ илүү хямд.
Сул тал : Дээр дурдсан шиг өмнө хэрэглэж байсан сэлбэг дээр угсардаг болохоор эдэлгээнд ороод ирэхээр хэрэв ноо доголдол байвал амархан мэдэгддэг. Зарим нэг сэлбэг нь яг үндсэн Ложик хавтан дээрээс өөр байх тохиолдол байдаг. Гаднах гэр буюу корпус нь яг Apple - с гардгаас илүү амархан сэв суудаг.
Refurbished засвар хийсэн iPhone тухай
Давуу тал : Манайд яг худалдаалдаг эсэх тодорхойгүй ч энэ нь үндсэндээ бол Apple - ын өөрсдийнх нь угсарч бэлддэг. Тус iPhone үйлдвэрлэлтээс гарахдаа ноо гажиг байгаа утсыг дахин засаж янзлаад эргээд хямд үнээр зардаг зөвхөн iPhone ч гэлтгүй iPad , iPod touch , Mac , Macbook гэх мэт бүх төрлийн бүтээгдэхүүн "Refurbished" хийгдэж зарагддаг.
Сул тал : Ер нь бол сул тал байхгүй учир нь 1 жилийн баталгаат хугацаа Apple - с өгдөг байна.
Дуураймал iPhone буюу Clone тухай
Давуу тал : Энэ нь огт iPhone биш зүгээр л яг ижилхэн загвараар хийсэн Android үйлдлийн системтэй Хятад улсад хямд өртгөөр хийгдсэн утас байдаг. Манайхан ийм утсыг A copy , Master copy гэх мэтээр үнэлгээ тогтоож байдаг. Гэвч үнэн хэрэгтээ яаж ч дуурайсан iOS систем суулгах болон iPhone шиг болох огт боломжгүй.
Сул тал : Жинхэнэ iPhone авахыг хүсэж байвал энэ загвар танд огт тохирохгүй л болов уу.