|
Видео

Шинэ мэдээ

“Зика”-гийн эсрэг вакцины туршилтыг Пуэрто-Рикод хийж эхэлжээ

“Зика”-гийн эсрэг вакцины туршилтыг Пуэрто-Рикод хийж эхэлжээ

 

АНУ-ын эм үйлдвэрлэгч "Inovio” компани "зика” вирусын эсрэг вакцины клиник туршилтыг Пуэрто-Рикод явуулж эхэллээ.

 

Пуэрто-Рикод уг вирусын халдвар маш их газар авсан бөгөөд Америкийн Өвчнийг хянах төвийн хийсэн судалгаагаар, оны эцэс гэхэд хүн амынх нь 25 гаруй хувь вирусын халдвар авах магадлалтай байна. 

"Inovio” компанийн захирал Жозеф Ким-ийн ярьснаар, вирус хурдтай тархаж буй Пуэрто-Рикод туршилт хийснээр уг вакцины эмчилгээний үр дүнг үнэлэх боломжтой бөгөөд клиникийн туршилт амжилттай болсон тохиолдолд вирус тархалтыг зогсоох үр дүнтэй аргыг боловсруулан АНУ-ын эх газарт хэрэглэх ажээ. 

Энэ оны 6 дугаар сард тус компани АНУ болон Канадад уг вакциныг хүн дээр туршсан бөгөөд туршилтад 40 хүн сайн дураараа оролцжээ. Туршилтын үр дүн оны эцсээр тодорхой болох юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler