| |
Видео
Шинэ мэдээ
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт хийхээр болсон.
Тодруулбал, автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8 төгссөн автомашин наймдугаар сарын 27-ны бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9 төгссөн автомашин наймдугаар сарын 28-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцох юм.
Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд үйлчилнэ.