| |
Оюутны 70 мянгыг зогсоох шийдвэрийг гаргалаа
Их, дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог байсан үндэсний тэтгэлэг болох 70.200 төгрөг олгохыг зогсоох асуудлыг өчигдөр төсвийн тодотголд оруулжээ.
Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг ч мөн төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болгохоор болжээ.
Ийнхүү оюутнууд сар бүр авдаг 70 мянган төгрөг ч үгүй болж, автобусны төлбөрийн тал хувиар өөрөө төлж явах нь. Үүнийг ард иргэд хоёрт талтай хүлээн авч байгаа ч оюутнууд эсэргүүцэж байгаа юм. Төсвийн тодотгол хийж, хэмнэлтийн горимд шилжих тул үүнийг зөв шийдвэр гэж харж байна.
Учир нь сард 70 мянган төгрөг авдаг байсан оюутнууд сурлагандаа анхаарах биш шоудаж зугаа цэнгээн хөөцөлдөж явдаг байсан гэх шүүмжлэл ч байгаа юм.