|
Видео

Шинэ мэдээ

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдад гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулна

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдад гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулна

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулах тухай” А/609 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд  дараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулна. Үүнд:
 
              -Нэгдүгээр хэсэгт  Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд
              -Хоёрдугаар хэсэгт  Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд
              -Гуравдугаар хэсэгт  Налайх, Багануур, Багахангай дүүргүүд.

Сургалтын нэгдүгээр хэсгийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, гуравдугаар хэсгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа В.Батболд нар тус тус хариуцан ажиллах юм.

Мөн сургалтад  шаардагдах  зардлыг гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт үүрэг болголоо.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler