|
Видео

Шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ам.долларын хувь заяa шийдэгдэх төлөвтэй байна

Өнгөрсөн өдрүүдэд ам.долларын индекс голлох девизуудийн эсрэг 2 жилийн тренд шугам хүртэл унаж маш чухал техникийн төвшингүүд дээр ирээд байна. Иймд ирэх Баасан гарагт Жексон Хоул-д болох банкаруудын уулзалт дээр Холбооны нөөцийн сангийн дарга Жанет Еллений хэлэх үгэнд бүхний анхаарал төвлөрөх бололтой. Түүний хэлэх үгнээс хамааран ам.доллар дээр дурдсан 2 жилийн тренд шугамыг доош нэвтлэн цааш унах эсвэл эсрэгээр дахин дээш өсөх эсэх нь шийдэгдэх болоод байна. Мөн үүнээс гадна 9 сарын 2-нд танилцуулах Америкийн шинээр бий болсон ажлын байрны тоо мөн бусад макро үзүүлэлтүүд үүнд нөлөөлөх аж.

 

Одоогийн байдлаар бодлогын хүүг 0.25 хувь (25 bps) –р өсгөх магадлал 9 сард 18 хувь, 12 сард 48 хувьтай байна. Дээрх уулзалт дээр ойрын үед бодлогын хүүг нэмэх талаар шийдэмгий мэдэгдэл хийж чадвал сүүлийн үед голлох девизуудийн эсрэг багагүй сулраад байгаа ам.долларын ханшинд эерэгээр нөлөөлөх болно.

Харин сүүлийн яриануудтай адил бүрхэг, бодлогын хүүг нэмэх талаар тодорхой бус мэдэгдэл хийсэн тохиолдолд дээрх тренд шугамыг доош нэвтлэн цааш унах болно. Энэ тохиолдолд бусад девизуудын эсрэг чухал техникийн төвшингүүд бас унана.

Эдгээрээс хамгийн сонирхолтой нь австрали долларын эсрэг ам.долларын ханш бөгөөд 3 жилийн буурах тренд шугамыг дээш нэвтлэх эсэх нь шийдэгдэхээр байна. Хэрэв ам.доллар цааш суларвал дээш нэвтэрч гарах нь тодорхой болно.

Мөн адил ам.доллар суларвал шинэ зиланд доллар дээш үсрэхэд бэлэн байна.

Жанет Еллений хэлэх үг япончуудын сонирхлыг мөн татаж байгаа нь ойлгомжтой. Учир нь ам.доллар цааш суларвал иений ханш улам л чангарч (Японы экспортод муугаар нөлөөлж) бүхэл тоо болох 100-н төвшингийн доош орох болно. Энэ төвшинг өнгөрөгч хоногуудад олон ч удаа туршсан. 97-н ойролцоох төвшин хүчтэй "шал” болохоор харагдах байна. Учир нь 1. Буурах сувгийн доод шугам 2. 2011 оноос 2015 оны эхэн хүртэлх долларын өсөлтийн Fibo 61,8% -н төвшин давхцаж байгаа юм.

Б.БАТБОЛД

ЭХ СУРВАЛЖ: PORTFOLIO.HU

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler