|
Видео

Шинэ мэдээ

Риогийн Паралимпын төсвийг танана

Риогийн Паралимпын төсвийг танана

 

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. Удахгүй болох гэж буй Риогийн Паралимпын наадмыг санхүүжүүлэх хангалттай мөнгө босгож чадаагүй учир уг арга хэмжээний төсөв танагдахаас өөр аргагүй болж байна гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ.

Олон улсын Паралимпын хорооны  /ОУПХ/ Ерөнхийлөгч Филип Крэйвен сэтгүүлчдэд өчигдөр мэдэгдэл хийхдээ "бидний тооцоолж байснаас хамаагүй бага мөнгө ивээн тэтгэгчдээс цугласан. Паралимп ирэх сард болно. Гэтэл тасалбарын ердөө 12-хон хувь нь борлуулагдаад байна” гэв.

Крэйвен хэлэхдээ "ОУПХ Рио-де-Жанейро хотоос 47 сая долларын нэмэлт санхүүжилт авсан боловч Бразилын төв Засгийн газраас хангалттай дэмжлэг аваагүй” гэсэн байна.

Мөн тус хороо мэдэгдэхдээ "бид сайн дурынхан болон автобусны жолоочдын тоог цөөлнө” гэв.

Гэсэн хэдий ч спортын 22 төрлийн тэмцээн төлөвлөгөөний дагуу болно гэж ОУОХ мэдэгдлээ.

Г.Доржханд

Монцамэ

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler