| |
Цэцэрлэг, сургуульд хүүхэд элсүүлэхэд хяналт тавина
Захирамжаар 2016-2017 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг оновчтой зохион байгуулахад дараах чиглэлийг мөрдлөг болгож ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болгов. Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад чиглэсэн зөвлөмж гаргах
- Элсэлтийг зохион байгуулахдаа цэцэрлэг, сургууль бүр дээр нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга, эцэг, эхийн төлөөллийг оролцуулсан Хяналтын зөвлөлийг байгуулж ажиллах
- Цэцэрлэгийн бүртгэлийг сугалаа сугалуулах, албан бусаар бүртгэл явуулах байдлаар цэцэрлэгийн орчинд иргэдийг хэт их төвлөрүүлэхээс зайлсхийх, хамран сургах тойргийн дагуу хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын судалгаанд тулгуурлан ажиллахаар зохион байгуулах
Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажилд хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.