| |
Видео
Шинэ мэдээ
Неймар олимпийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг орууллаа
Риогийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хагас шигшээд Бразилын довтлогч Неймар олимпийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг орууллаа. Тэрбээр Бразил-Гондурас багийн тоглолтын 15 дахь секундэд өрсөлдөгч багийнхаа хаалгыг "мялааж” чадсан юм. Энэ нь олимпийн наадмын түүхэн дэх хамгийн хурдан гоол болж, түүхэнд бичигдлээ.
Бразилын шигшээ баг түүхэндээ таван удаа дэлхийн аваргын цомыг гардсан ч олимпийн наадамд түрүүлсэн удаагүй юм. Тиймээс ч Неймар энэ зуны Америкийн цомыг өнжиж, эх орондоо зохиож буй олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд оролцохыг хүссэн юм. Тэрбээр багийнхаа ахлагчаар талбайд гарч, одоогоор гурван гоол оруулчихаад байна. Бразилын шигшээ ч Гондурасыг 6:0-ээр бут ниргэж, олимпийн шувтаргын тоглолтод шалгараад байна. Герман-Нигерийн шигшээ багийн аль хожсон нь Бразилтай аваргын төлөө тоглох юм.