|
Видео

Шинэ мэдээ

“Рио-2016”: О.Насанбурмаа дагах тойрогт ялагдлаа

“Рио-2016”: О.Насанбурмаа дагах тойрогт ялагдлаа

 

 "Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. Манай тамирчдын тэмцээний салхийг хагалж, эмэгтэйчүүдийн 58 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдсан юм.

Эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдөж буй ДАШТ-ий гурван хүрэл медальт  О.Насанбурмаа дагах тойрогт Казахстаны Э.Сыздыковад 3:2-оор дийлдэж, тэмцээнээ дуусгалаа.

Эхний тойрогт гоц мөргөсөн манай тамирчин удаах даваанд Тайванийн бөх Чень Вень-Линг ялсан ч гуравдугаар тойрогт олимпийн аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт  Н.Воробьёвад эцсийн мөчид харамсалтай дийлдсэн юм. Улмаар Н.Воробьёва Египетийн бөхийг ялж, аваргын төлөө шалгарснаар О.Насанбурмаа дагах тойрогт барилдах боломжтой болсон юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler