|
Видео

Шинэ мэдээ

Жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн УСК гарна

Жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн УСК гарна

 

Риогийн олимпиос мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан жүдочД.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Цагаан хадаг" УСК тун удахгүй үзэгчдэд хүрэх ажээ. 

 

Тус киног "Хүлэгү пикчерс” кино компанийн уран бүтээлчид хийж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа юм байна.  Харин гол дүрд жүжигчин Т.Жинжмаа, Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тоглож байгаа тухай мэдээлэл бий. 

"Цагаан хадаг" киногоор тамирчин хүний нөр их хөдөлмөр, энгийн үзэгчдийн төсөөлж үзээгүй хатуу бэрх даваа, тэдний хүсэл мөрөөдлийг харуулах аж. 

"Хүлэгү пикчерс"-ийн мэдээлснээр тэд спортын сэдвийг онцлон харж "Монголын жүдо бөхийн холбоо”-той хамтран тамирчны бодит түүхээс сэдэвлэсэн уг киног бүтээсэн байна.

 

Трэйлер:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler