|
Видео

Шинэ мэдээ

Монголын багийн туслах эгч дүүс

 Монголын багийн туслах эгч дүүс

 

Риогийн олимпод оролцож буй Монголын багийн туслах, сайн дурын ажилтнаар гурван Монгол залуу ажиллаж байна.

Ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг наадмын эхний өдрөөс эхлэн баг тамирчдад тусалж, сайн дурын ажилтны үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол эгч дүүс Э.Гуамарал, Э.Маралхишиг нар арай хожуу Рио де Жанейрод буусан ч багийн туслахын үүргээ амжилттай биелүүлж байна.

Тэд "Таван цагариг” сонины сэтгүүлч асан, "Атланта-1996”, "Солт Лейк-2002” олимпийн сурвалжлагч Ц.Энхтүвшингийн охид бөгөөд аавынхаа эхлүүлэн олимпийн буухиаг залгуулж хүн төрөлхтний наадамд хувь нэмрээ оруулж байна. 

Латин Америк дахь анхны олимпийн зохион байгуулалтанд нийт 50 мянга гаруй сайн дурынхан туслаж байгаа бөгөөд хоёр жил хагасын өмнөөс мэдүүлгээ авч, онлайн сургалт явуулж, хэлний болон спортын шалгалт авах зэргээг шигшсээр орон орны олимпийн төлөөх сэтгэлтэй, мэдлэг чадвартай залуусаар хүчирхэг баг бүрдүүлээд байгаа юм.

Нийт сайн дурынхны гол жинг Бразил залуус дарж байгаа бол ОХУ, Хятад, АНУ, Их Британий сайн дурынхан араас нь жагсаж байгаа аж. 


Эх сурвалж: МҮОХ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler