| |
Видео
Шинэ мэдээ
Хууль бусаар самар түүгчдийг шалгаж байна
Самар түүх зөвшөөрлийг аравдугаар сард олгодог. Гэтэл гадуур түүхий болон хуурсан самар худалдаад эхэлчихсэн, хэдийнэ. Тэгвэл аймаг сум, дүүргүүдэд урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу тодорхой төлөвлөгөөний хүрээнд шалгалт хийж байгаа юм байна. Тухайлбал,Төв аймагт зөвшөөрөлгүй самар түүх гэж байсан иргэдийг цагдаагийн байгууллагатай хамтарч буулгажээ.Энэ мэтчилэн хяналт, шалгалт хийж, зөрчлүүдийг арилгаж байгаа гэнэ. Хэрэв хууль бусаар самар түүж байгаа нь илэрвэлОйн тухай хуулийн 47.2.4 дүгээр зүйлд зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ.
Дашрамд дурдахад самар ургадаг хушин ойн нийт талбай 683.9 мянган га, нөөц 120.8 сая шоо метр байдаг. Энэ нь манай улсын байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг эзэлж байгаа юм.
Д.Од