| |
20 мянгатын дэвсгэрт шагнал хүртлээ
Их Британи Умард Ирландын Вант Улсад байрлах "Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс зохион байгуулсан, олон улсын цаасан мөнгөний тэмцээнээс 20,000 төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны мөнгөн тэмдэгтүүдээс шалгарч анх удаа хүрэл медалийн гэрчилгээ хүртлээ. Энэ дэвсгэртийг 2013 онд хэвлэсэн юм.
Тус тэмцээн нь сонирхол татахуйц загвар бүхий цаасан мөнгөн тэмдэгтийг сонгон шалгаруулдгаараа онцлог юм байна.
2006 онд Монгол Улсын мөнгөн гүйлгээний эрэлт хэрэгцээ, шаардлага болон дэвсгэртийн зохистой бүтцийг судалж үзсэний үндсэн дээр 20,000 төгрөгийн цаасан мөнгөн тэмдэгтийн чанар, үзэмж, нууцлалыг маш өндөр төвшинд үйлдвэрлүүлж гүйлгээнд гаргаж байжээ.
Тус тэмцээнд байр эзэлсэн мөнгөн тэмдэгтүүд:
Сири улсын 1000 раунд – Гавьяа зүтгэлийн алтан медалийн гэрчилгээ
Иран улсын 10,000 риал - Гавьяа зүтгэлийн мөнгөн медалийн гэрчилгээ
Кампучи улсын 50,000 риэл - Гавьяа зүтгэлийн хүрэл медалийн гэрчилгээ
Монгол улсын 20,000 төгрөг - Гавьяа зүтгэлийн хүрэл медалийн гэрчилгээ