|
Видео

Шинэ мэдээ

С.Батболд нийслэлчүүдтэй тогтмол уулзаж байна

С.Батболд нийслэлчүүдтэй тогтмол уулзаж байна

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзаж байхаар боллоо. Тэрээрөнөөдөр 10:00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзсан бөгөөд дараагийн уулзалтаа Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвийн  "Дүнжингарав” салбарт  хийсэн юм.

Хотын дарга уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн  дүүрэг, хороо  бүрт хүрч, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж байна. Тиймээс тэрээр энэ удаад Нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн  төвийн  "Мишээл”,  "Драгон”, "Дүнжингарав” зэрэг салбаруудад  ажиллаж, иргэдтэй уулзана. НийслэлийнЗасаг даргатай уулзахыг хүссэн иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж, хүсэлтээ бүртгүүлэх шаардлагатай аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler