| |
Видео
Шинэ мэдээ
Өнгөрсөн жил 73 мянган оюутан төлбөрөө бүрэн төлөөгүй
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн долоо хоногт улсын болон хувийн их, дээд сургуулиудын захирал, холбоодын удирдлагатай уулзаж, сургалтын төлбөрийг энэ жил нэмэгдүүлэхгүй байх талаар зөвшилцөж ойлголцлоо.
Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-12 хувиар нэмсэн төдийгүй сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9 сая төгрөгт хүрсэн юм. Үүний улмаас хувийн зардлаар суралцдаг нийт 150980 оюутны 49 хувь болох 73 мянга орчим оюутан сургалтын төлбөрөө бүрэн төлж чадаагүй байна.
Энэ байдлаас харахад эдийн засгийн хүндрэлтэй энэ жилийн хувьд сургалтын төлбөрийг дахин нэмэгдүүлэх нь нийгэмд илүү их дарамт үзүүлнэ гэж талууд үзжээ гэж БСШУС-ын яамнаас мэдээллээ.