| |
Видео
Шинэ мэдээ
НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ 408 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
Өнгөрсөн долоо хоногт, банкууд 10558 иргэний 648.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 3291 иргэний 5%-ийн хүүтэй 156.3 тэрбум төгрөгийн, 6075 иргэний 8%-ийн хүүтэй 408.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1526 зээлдэгчийн 62.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлжээ.
olloo.mn