|
Видео

Шинэ мэдээ

Дүрвэгчдийг нутаг буцаана

Дүрвэгчдийг нутаг буцаана

 

Германд халдлага гарах болж, Канцлер Ангела Меркел дүрвэгчдийг нутаг буцаах шийдвэр гаргалаа. Германд болсон цуврал халдлагын улмаас 13 хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтжээ. Мөрдлөгөөр эдгээр халдлагад дүрвэгчид оролцсон болохыг тогтоосон байна. Канцлер Меркел "Герман улс дүрвэгчдэд найрсаг хандаж, орогнол олгож, ажлын байраар хангаж, мөнгөн тэтгэмж хүртэл өгсөн. Харин дүрвэгчид бидний итгэлийг алдлаа. Герман улсыг аюул заналхийлэлд автууллаа. Бид та бүхнээс эмээж байна. Хойшид юу болохыг урьдчилан мэдэхгүй учир зарим дүрвэгчийг нутаг буцаах шийдвэрийг гаргасан” гэж мэдэгдэв.

 

Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, террорист бүлэглэлд элсэж байсан, элссэн болон бичиг баримтын зөрчилтэй 200 мянга гаруй дүрвэгчийг Германаас албадан буцаахаар болжээ. Энэ тоо өснө гэдгийг Германы Дүрвэгчдийн асуудал хариуцсан зөвлөх мэдэгдлээ.

Герман улс өнгөрсөн онд нэг сая дүрвэгч хүлээж аван энэ онд 1.5 сая дүрвэгч иргэнийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ онд хүлээж авах дүрвэгчдийн 90 хувь нь Сирийн иргэд байх болно гэж Канцлер мэдэгдэж байсан юм. Гэвч шинэ оны өмнө дүрвэгчид Кёльн хотын иргэд рүү халдсаны улмаас Герман улс дүрвэгчдийг хүлээж авахаа зогсоогоод байсан билээ. Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас өдөрт 500-1000 дүрвэгч Герман улсыг зорин хөдөлдөг аж. Өдгөө Германы хил дээр хоёр сая дүрвэгч амьдарч байгааг НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан төвөөс мэдэгджээ.

О.САША

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler