![]() |
Видео
Шинэ мэдээ
Ирээдүйд зүрхний өвчинг анагаахад сармагчин тусалж магадгүй
Ларри Хергот бол Колорадигийн их сургуулийн зүрхний өвчин судлаач юм. Тэрээр 14 жилийн өмнөөс Денверийн амьтны хүрээлэнтэй холбоотой ажиллаж байна. Ларри хэзээ ч том сармагчидтай тулж ажиллаж байгаагүй ч амьтны хүрээлэнгийн ажилчидтай хамтарч сармагчны зүрхийг судалж байгаа юм. Амьтны хүрээлэнгийн эмчийн хэлж байгаагаар гориллын зүрх хүнийхтэй ижил гэнэ. Тиймээс хүний зүрхний өвчнийг анагаахад сармагчны тус их гэж үзэж байгаа юм. Сармагчингуудын цусны даралт, холестрин өндөр байжээ. Ингээд 230 килограм жинтэй сармагчин хүнтэй адилхан зүрхний өвчтэй байсан гэнэ. Гэхдээ тэдэнд өвчнийг ялах ер бусын чадвар байгаа юм
Ларри Херготт тэдний дотоод холбоог тайлбарлаж хэлэхийн аргагүй гэж ярьж байна. Ингээд, хүн болон горриллын өвчнийг анагаахад хамаг анхаарлаа хандуулсаар байна. Амьтны хүрээлэнгийн ажилчид гориллыг мэдээ алдуулахгүйгээр зүрхний цахилгаан бичлэг хийж туршжээ. Хүн болон сармагчны зүрхний үл ажиллагаа яг ижил учраас ирээдүйд зүрхний өвчнийг анагаах аргуудыг эдгээр сармагчин дээр туршиж байна.
Д.Анх
http://www.zuvsongolt.mn/page/newsmore/4519
