|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Бритни Спирс бие хамгаалагчтайгаа дотносов

Бритни Спирс бие хамгаалагчтайгаа дотносовШүтэн бишрэгчид нь дуучин Бритни Спирсыг аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг билээ. Тэгвэл өнөөдөр тэрбээр энэ аз жаргал гээч зүйлд нэлээд ойртсон бололтой. Түүний ажил хэрэг урагштай, Бритни урьдын сайхан биеийн галбираа буцааж олж авч, хүүхдүүд нь ч эрүүл саруул, баяр хөөртэй байгаа юм. Харин дуучин бүсгүйн амьдралд шинэ өнгө нэмж чадахуйц тийм эрэгтэй л дутагдаж байгаа аж. Тэгвэл зарим нэг эх сурвалжууд яг одоогийн байдлаар Бритнигийн зүрх сэтгэл эзэнтэй байгаа хэмээн мэдээлэв. 

Бүсгүйн зүрх сэтгэлийг бие хамгаалагч нь эзэмдсэн бололтой. Тэр залуу Спирст ихэд таалагддаг гэнэ. Бритни өөрөө хайртай залуугийнхаа нэрийг нууцалж байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн тайлбар хийхгүй байна. Гэхдээ тун саяхан Спирс бүсгүй хоёр хүүтэйгээ болон бие хамгаалагч залуутайгаа дүрслэгдсэн гэрэл зургийг олон нийтийн хүртээл болгосон билээ. Бие хамгаалагч залуу нь царайлаг, дажгүйлэг биетэй эр гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler