|
Видео

Шинэ мэдээ

Токиогийн ойролцоо хутгатай этгээд 19 хүний аминд хүрлээ

Токиогийн ойролцоо хутгатай этгээд 19 хүний аминд хүрлээ

 

Өнгөрсөн шөнө Токиогийн ойролцоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууламжинд нэгэнТокиогийн этгээд хутгаар зэвсэглэн довтолж 19 хүний амийг хөнөөн, 24 хүнийг шархдуулжээ.

Токиогоос баруун өмнө зүгт 40 км зайтай Канагава мужийн Сагамихара хотын цагдаад орон нутгийн цагаар 02:30-д дуудлага ирж 20 орчим насны эрийг баривчилсан байна. Зэвсэгт этгээд өөрөө цагдаад очиж баривчлагдсан гэнэ.

Тэр цагдаад "би тахир дутуу хүмүүсийг энэ дэлхийгээс зайлуулахыг хүссэн” гэж мэдүүлсэн байна.

Халдлагад өртсөн 15 хүн тэр дороо үхсэн бол дөрвөн хүний зүрх зогссон байдалтай байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler